메뉴 건너뛰기


СӨҮЛ. /ВВС/. Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2030 он гэхэд 90-ээс давна гэж судлаачид таамаглаж байна. Энэ нь дундаж нас 90-ээс давсан анхны тохиолдол болох аж.

Их Британийн “Imperial College London” их сургууль болон ДЭМБ-ын судлаачид аж үйлдвэр өндөр хөгжсөн 35 улсын ард иргэдийн дундаж наслалтад дүн шинжилгээ хийжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, 2030 оноос хүн төрөлхтөн илүү урт насалдаг болох бөгөөд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү дэлхийн ихэнх улс оронд бараг арилах аж.

Үүнтэй холбоотойгоор өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж болон асаргаа сувилгаа нь хамгийн тулгамдсан асуудал болох төлөвтэй байна гэж судлаачид онцлон тэмдэглэжээ.

“Өмнөд Солонгос маш зөв тогтолцоотой байна” гэж судалгааны багийн ахлагч, профессор Мажид Эззати хэлэв. Түүний ярьснаар, тус улсад хүн бүр эрх тэгш, улс орны хэрэгжүүлж буй бодлогууд нь ард түмэндээ үр өгөөжтэй, боловсрол болон хоол хүнс зэрэг нь хүн бүрт хүртээмжтэй байна.

Мөн хүн амын дунд тархсан цусны даралт ихсэх өвчин болон илүүдэл жинтэй хүмүүсийн тоогоор дэлхийд хамгийн хойгуур бичигдэж байна.

Одоогоор Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84.6 жил байгаа бол эрэгтэйчүүдийнх 78 жил байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
195 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
194 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
193 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
192 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
191 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
190 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
189 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
188 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
187 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
186 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
185 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
184 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
183 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
182 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
181 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
180 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
179 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
178 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
177 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672