메뉴 건너뛰기



БНС- улсын Бак Гын Хэ ерөнхийлөгчийн бодит байдал буюу улс төрийн бохирдол: 
2016.11.12ны өдөр солонгост ерөнхийлөгчөө огцруудах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? Сүүлийн өдрүүдэд Бак ерөнхийлөгчийн ард Чуй Сүн Шил (60) гэдэг эмэгтэй байгаад дураараа улс төрд гараа дүрж, хувийн эрх ашигаа гүйцэлдүүлж байсан нь солонгосын ард түмнийг шоконд орууллаа. Чуй Сүн Шир нь төрийн ордонд дураараа орж гарч, ерөнхийлөгчийн илтгэлийн үгийг урьдчилан харж өгч, хурал хэлэлцээр, эдийн засаг, гадаад харилцаа,төсөв, суудал хуваарилалт зэрэг улсын нууцлалтай асуудалд оролцож байсан гэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл Бак ерөнхийлөгч нь утсан хүүхэлдэй байсан гэсэн үг юм. 
2016.10.25, 2016.11.4~ны өдрүүдэд Бак ерөнхийлөгч зарим зүйлд ард түмнийхээ өмнө албан ёсны уучлал гуйсан билээ. Чуй Сүн Шир эмэгтэйн холбоо хэлхээсийг шалгах гэж шүүхийнхэн толгойгоо гашилгаж байна. Одоогоор Чуй Сүн Шир далдуур удирдаж байгаа гэгдэх Мэричэдан, К-спорт гэх байгуулагууд байгуулагдаж удаагүй ч, солонгосын хамгийн том олон группyyд (Samsung, hyundai, CJ, Lotte..гэх мэт)~ээс нийт 800 ог (1ог=100сая вон) воны хандив удаа дараа шаардан авсан бөгөөд, Бак ерөнхийлөгч группуудын дарга нартай уулзахдаа сайн үйлст зориулагдаж байгаа учир хандив өгөхийг уриалж байсан байна. Группууд ч улсын төсөл, тэндэр зэргээс хасагдах вий гэсэндээ зарим компани нь зээлэх шахам өгсөн байна. Мирэчэдан К-спортод орж ирсэн мөнгөнөөс ямарч хараа хяналтгүй Чуй Сүн Ширийн герман дансруу 7000сая вон орсон байна. 
Энэ эмэгтэй асар баян бөгөөд одоог хүртэл бүхнийг мөнгөөр аргалдаг муухай ааштайгаараа алдартай. Охиноо Эва эмэгтэйчүүдийн их сургуульд оруулахдаа, өндөр оноотой байсан энгийн хүүхдийг унагаж тэнцүүлж байж. 1 хүний бүртгэл 150сая вон байдаг VIP эмнэлэгт гэр бүл хамаатан саднаараа эмчлүүлдэг, эмчлүүлдэг нэг гоо сайханы эмнэлэгтээ улсаас судалгааны нэрийн дор 19700сая воны тэтгэмж авахуулсан байна...Бак ерөнхийлөгч энэ эмэгтэйн эмнэлэгт Клайн гэж киноны баатарын хуурамч нэрээр эмчлүүлдэг байсан бөгөөд удаа дараа Чуй Сүн Шил өөрийн нэр дээр витамин тариа авч хийлгүүлдэг байж. Ерөнхийлөгчийн цус гадагш гарах нь хуульд хориотой ч ордонгоос гаргагдаж Чуй эмэгтэйн үзүүлдэг эмнэлэгт шинжлэгдэж байжээ. 
Бак ерөнхийлөгч Чуй Сүн Ширийн найзлалт 40жил орчим болжээ. Анх яаж учирав?
Бак ерөнхийлөгчийн аав Баг Жон Хи олон жил төрийн эрхийг ганцаараа барьж, Баг Гын Хэ ерөнхийлөгчийн хувьд энгийн хүүхэд шиг өсөж торниогүй, ордон дотор өсжээ. Ганц дэмжигч нь ээж нь байж. Эх нь нас бараад удаагүй үед Чуй Сүн Ширийн аав Чуй Тэ Мин пастороос удаа дараа захиа иржээ. Чуй Тэ Мин нь 6 удаа гэрлэж, 7 удаа нэрээ сольсон 1973~75 оны үед христийн сүмийн усан баталгаа авч, дараа нь Ёнсэгю гэдэг сүмийн шинэ урсгалыг байгуулсан пастор ажээ. Тухайн үед үргэлж асуудалд орооцолдож байсан нэгэн. Чуй Тэ Мин пастор нь Бак ерөнхийлөгчид бичсэн захиандаа " Ээж чинь зүүдэнд ирж миний охинд тусал гэсэн. Миний охин азид нэртэй хүн болох ч одоогоор юмны учир мэдэхгүй тул зааж өг гэж хэлсэн. Өөрөөр хэлвэл ээжийнх нь сүнс надаар дамжуулж ажилж байгаа " гэсээр Бак ерөнхийлөгчтэй ойртож Чуй Сүн Шир охиноо найзлуулжээ. Чуй Тэ Мин пасторын талаар муу мэдээ гарах болгонд Бак ерөнхийлөгч өмөөрдөг байжээ. Улмаар Чуй Тэ Мин пастор нас барахдаа орлогчоо Чуй Сүн Ширээр тавьжээ...

park1.jpg
Сэ Вор Ху гэдэг олон сурагчид нас барсан усан онгоцны осол ч одоогоор таавар болж үлдээд байна. Усан онгоц сүйрч эхлээд аврах алтан цаг гэгдэх 7 цагын хугацаанд Бак ерөнхийлөгчид удаа дараа мэдэгдэж байхад тушаал огт буулгаагүй байна...Энэ 7цагт ерөнхийлөгч юу хийж байв гэдэг сонин..Бас усан онгоцны сүйрэл Чуй Тэ Мин пасторын нас барсаны 20жилийн ойн 7 хоногт болсон нь хүмүүсийг шижиглүүлэхэд хүргэжээ. Бодитоор усан онгоц сүйрсний эхний хэдэн цагт хүүхдүүдийг 100% аварсан гэсэн худал мэдээлэл бүх сувагаар цацагдаж байлаа..Чуй Сүн Ширтэй холбоотой мэдээлэл болгоныг дурьдвал ном болно. Чуй Сүн Шир одоо шалгагдаж байгаа ч, ард түмэн нь бүх баримтаа устгаад , аль хэдийн араа даагаад ирсэн гэж үзэж байгаа ажээ. Одоо байгаа ерөнхийлөгчийг шүүх эрхгүй учир Бак ерөнхийлөгч гэрчээр л дуудагдаж байгаа ч, ерөнхийлөгчийн зүгээс хугацааг хойшлуулж байгаа ажээ. Өнөөдөр буюу 11.19ний оройны 18цагт сөүл хотод ерөнхийлөгчийг огцоруулах лаатай жагсаал болох гэж байна... 
Сургамж болог гэсний үүднээс бас, солонгост амьдарч байгаа хэл сайн мэдэхгүй монголчууддаа зориулж



мэдээллийг эмхэтгэсэн Нармандах 2016.11.19

Орчуулсан: Narmandakh Jambaldorj

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
175 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8142
174 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
173 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
172 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
171 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
170 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
169 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
168 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
167 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
166 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
165 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
164 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
163 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
162 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
161 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
160 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
159 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
158 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
157 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012