메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силтэй холбоотой улс төрийн дуулиан шуугиан улам газар авсаар байна. Энэ дуулианд хөгжим, дүрс бичлэгийн алдартай нэгэн найруулагч орооцолдож, прокурорууд түүнд  яллах дүгнэлт үйлджээ.

cha.jpg

Найруулагч Ча Юн Тэкийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдыг дарамталсан гэх үндэслэлээр ням гарагт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ча овогт нь Пак Гын Хэгийн найз бөгөөд Өмнөд Солонгост дэгдээд буй дуулиан шуугианы гол эзэн болох Чой овогттой ойр дотно холбоотой байжээ.

Ча овогт өөрийн танилуудаа ажилд оруулахын тулд цахилгаан холбооны нэгэн томоохон компанид дарамт шахалт үзүүлсэн аж. Мөн тус компани болон өөрийн зар сурталчигааны компанийн хооронд гэрээ байгуулахад нөлөөгөө ашигласан байна.

Прокурорууд хэлэхдээ “Ча болон Ерөнхийлөгч Пак нар хуйвалдсан болохыг бид тогтоосон” гээд “Чагийн танилуудыг ажилд авахыг харилцаа холбооны компанид үүрэг болгохыг Ерөнхийлөгч Пак өөрийн туслахдаа тушаасан нь тодорхой боллоо” гэв.

Өмнөд Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай Ерөнхийлөгч Пак холбоотой нь тодорхой болсон талаар прокурорууд хоёр дахь удаагаа мэдэгдсэн нь энэ юм.

Өмнөд Солонгосын Үндсэн хуульд “Ерөнхийлөгч үймээн дэгдээгээгүй бол, эсвэл эх орноосоо урваагүй бол эрүүгийн хэрэгт татаж болохгүй, халдашгүй дархан эрхтэй байна” гэж заасан байдаг аж.

Ча овогтод хэрэг үүсгэсэн нь Ерөнхийлөгч Пакт дахин хүнд цохилт болж магадгүй юм. Тус улсын сөрөг хүчний намууд үүнийг “Пакийг огцруулах бас нэгэн шалтгаан” гэж үзэж байна.

Пак Гын Хэ ерөнхийлөгч болсноос хойш  Ча Юн Тэк засгийн газраас санхүүжүүлсэн олон  тооны соёлын төслийг хариуцан ажиллаж байсан бөгөөд соёл урлагийн салбарт нэлээд нэр хүндтэй хүн ажээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
175 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
174 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
173 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
172 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
171 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
170 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
169 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
168 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
167 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
166 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
165 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
» Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
163 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774
162 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
161 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4719
160 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858
159 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
158 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
157 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106