Солонгос улсын төв мөрдөн байцаах газар тус улсын түүхэнд сүлжээний бизнесээр хамгийн их хэмжээний мөнгө залилсан "Чу Хи Палийн хэрэг"-ийг дахин эхнээс нь шалгахаар болжээ.
Учир нь түүний хамсаатан бөгөөд Хятад улс руу хамт зугатаасан гэмт этгээд Ким Тэ Юнг эрэн сурвалжлагдсан цагаас хойш долоон жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Хятадын цагдаагийн газрынханд баригдсан байна.
Тэд 2004-2008 онуудын хооронд эмнэлгийн зориулалттай багаж, хэрэгсэл зэргийг айл өрхүүдэд төлбөртэй түрээслүүлж, оруулсан мөнгөө хэд дахин өсгөж авах боломжтой хэмээн зар тарааж, олон тооны салбар нээсэн бөгөөд нийтдээ 30-н мянган иргэнээс дөрвөн их наяд воныг залилан авсан хэрэг үйлдсэн юм.
Тэд Хятад руу далайгаар дамжин зугатаахдаа бүх мөнгөө аваад явсан төдийгүй тэдний хэргийг шалгаж байсан дөрвөн мөрдөн байцаагчид хэргийг илрүүлэх ажлыг удаашруулах, тэднийг мөрдөн хөөх ажлыг зогсинго байдалд оруулах зорилгоор 100-250-н сая воны хахууль өгч байсан нь илэрчээ.
Хэргийн толгойлогч Чу өнгөрсөн 2012 онд Хятадад нас барсан хэмээн гэр бүлийнхэн нь мэдүүлж түүнийг оршуулж буй зураг, видео бичлэгийг Солонгосын цагдаа нарт илгээж байсан удаатай. Гэвч түүний хамтрагч баригдсанаар "Чу Хи Палийн хэрэг" гэгдэх хэргийг дахин эхнээс нь шалгах болсон байна.
www.zaluu.com oos