Солонгос Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна
2017.01.05 11:33
СӨҮЛ./Yonhap/. Солонгосын хойг дахь дайсагналд цэг тавьж, Умард Солонгосын удирдлагыг түлхэн зайлуулах зорилго бүхий тусгай хүчний бригад /коммандос/ байгуулах төлөвлөгөөгөө Өмнөд Солонгос энэ оноос эрчимтэй хэрэгжүүлж эхэлнэ.
Өмнөд Солонгосын БХЯ лхагва гарагт Ерөнхий сайд Хван Кён Ан-д уг төлөвлөгөөний талаар тайлагнажээ. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа учир Ерөнхий сайд Хван одоо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тусгай үүрэг гүйцэтгэх уг бригад Ким Жөн Уныг түлхэн зайлуулж, Умардад нэвтрэх зорилготой аж.
Ийм бригад байгуулах төлөвлөгөөг 2019 оноос хэрэгжүүлж эхлэх зорилтыг анх дэвшүүлсэн юм. Харин одоо Умард Солонгост илүү хүчтэй шахалт үзүүлэхийн тулд уг төлөвлөгөөг энэ оноос хэрэгжүүлж эхлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын БХЯ гаргажээ.
Г.Доржханд