Солонгос Хятад иргэд Сөүлд жагсаж байна
2015.10.02 10:45
Гоо сайхны мэс засалд орж, эмнэлгийн буруугаас болж хохирсон Хятад бүсгүйчүүд Сөүлийн гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж байна. Өөрсдийн хохирлыг харуулсан дэлгэрэнгүй зураг барьсан бүсгүйчүүд сүүлийн хоёр өдрийн турш Сөүлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэг болох Мёндонд зогсож байгаа гэнэ.
Тэдний зорилго нь Солонгосын засгийн газрын анхаарлыг чанаргүй үйлчлгээтэй эмнэлгүүдэд хандуулах, мөн бусад хүмүүсийг ингэж хохирохоос сэргийлүүлэх гэнэ.
Саяхны мэдээллээр 2014 онд Хятадаас 56,000 хүн гоо сайхны мэс засал хийлгэхээр Солонгост иржээ.
2015 онд энэ тоо илүү нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.
Гуравдугаар сард гарсан өөр нэг тоо баримтаар Өмнөд Солонгост ирж байгаа эмчлүүлэгчдийн хохирол сүүлийн гурван жил тутам 10-15 хувиар нэмэгдэж байгаа аж.
Эсэргүүцлээ илэрхийлэгчдийн зарим нь нэг биш удаа ийм зорилгоор Солонгост ирж байгаа гэнэ. Тухайлбал Зоу Жун хэмээх нэгэн бүсгүй эрүүний гажиг засуулах мэс засалд орсны дараа түүний бүх шүд нь суларч одоо хоол идэх чадваргүй болжээ.
Тэр үйлчлүүлсэн эмнэлгийнхээ гадаа дөрвөн удаа эсэргүүцлээ илэрхийлж байсан боловч эмнэлгийн ажилтнууд түүнд хүч хэрэглэн болиулж байсан гэнэ.
Гоо сайхны мэс заслын зах зээлийн 70 хувийг Хятадын үйлчлүүлэгчид эзэлдэг тул Өмнөд Солонгосын засгийн газар ямар нэг арга хэмжээ авах байх гэсэн найдлага тэд тавьж байгаа ажээ.
Эх сурвалж: Shanghaiist