메뉴 건너뛰기


ВАШИНГТОН. /VOA/. Америкийн Умард Каролина муж улсад сонсголын бэрхшээлтэй жолоочийг “тушаалыг нь дагасангүй” гэж цагдаа буудан хөнөөсөн хэрэг гарсныг мөрдөн шалгаж байна.

Хууль сахиулах хүчний албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус  муж улсын гол хот Шарлоттод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хурдтай явж байсан автомашиныг зогсоохоор цагдаа шүгэлдсэн боловч жолооч  үл тоомсорложээ. Эцэст нь, энэ автомашин явган хүний замыг давж зогсон, жолооч нь бууж ирсэн гэж тэд хэлэв.

Үүний улмаас цагдаагийн алба хаагч буудсанаар жолооч газар дээрээ амьсгал хураасан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 29 настай жолооч залуу ямар ч зэвсэггүй байжээ.

Жолооч залуу хөгжлийн бэрхшээлтэй байсан учир цагдаагийн алба хаагчийн өгсөн зааварчилгааг ойлгоогүй байж магадгүй гэж мөрдөн шинжээчид үзэж байна.

Америкийн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо мэдэгдэл хийхдээ “сонгсголын бэрхшээлтэй хүмүүс хууль сахиулагчдын аман тушаалыг ерөнхийдөө ойлгох чадваргүй байдаг. Үүний улмаас тэд “сөргөлдөгч” болж хувирч, улмаар амь насаа алдахад хүрч байна” гэжээ.

Сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцах асуудлаар цагдаа нарын дунд сургалт явуулахыг тус холбоо уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
155 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6664
154 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
153 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6669
152 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6671
151 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
150 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6679
149 Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
148 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6813
147 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6842
146 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
145 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6892
144 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6893
143 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
142 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 6990
141 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7008
140 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012
139 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
138 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
137 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063