Солонгос Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ
2015.11.18 17:36
Өмнөд Солонгос улсын Ерөнхий сайд Хуанг Ан Гю Сунгпа дүүрэг дэх Цагдаагийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй 130 гаруй цагдааг өнөөдөр эргэж очлоо.
Тэд өнгөрсөн Ням гаригт Сөүл хотын төв талбайд болсон эсэргүүцлийн жагсаалын хамгаалалтад ажиллаж байхдаа жагсагчдын шидсэн тоосго, хүнд төмөр зэрэгт бэртэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм.
Ерөнхий сайд Хуанг Ан Гю өнөөдөр өглөө хуралдсан Засгийн газрын хурал дээр үг хэлэхдээ "Хотын гудамжинд зохион байгуулагдах бүх төрлийн жагсаал, цуглаан нь зөвхөн тайван замаар зохион байгуулагдах ёстой. Хэрвээ тэнд эмх замбараагүй байдал үүсэн хүч хэрэглэж байгаа бол энэ нь өөрсдийн эрх ашгийн төлөө бусдыг үл хүндэтгэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хууль зөрчиж буй хэрэг юм. Эмх замбараагүй жагсаалаас үүсэх бүх төрлийн хариуцлага, гэмтэл, төлбөр, хохирлыг жагсаалыг зохион байгуулсан иргэд, сайн дурын байгууллагууд дангаараа хариуцах болно" гэж хатуу сануулсан байна.
Өмнөд Солонгос улсын Ерөнхий сайд Хуанг Ан Гю албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртсэн цагдаагийн ажилтнуудад хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж, эмч замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн ажээ.