메뉴 건너뛰기



СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост өнөөдрөөс эхлэн “хээл хахууль” гэдэг ойлголтыг илүү тодорхой болгосон хууль үйлчилж эхэллээ.


south_korea.jpg

Хуулинд зааснаар, төрийн албан хаагчид, сэтгүүлчид болон дунд сургуулийн багш нар 50 мянган вон /45 доллар/-оос илүү үнэтэй бэлэг сэлт авах, зоогийн газарт 30 мянган вон /27 доллар/-оос дээш хэмжээний мөнгөөр дайлуулах, буяны цайллага болон баяр ёслолын үеэр 100 мянган вон /90 доллар/-оос давсан хэмжээний мөнгө авахыг хоригложээ. 

Түүнээс гадна, засгийн газрын албан тушаалтнууд их дээд сургуульд багшилсныхаа хөлсөнд авах мөнгөний дээд хэмжээг ч мөн тодорхой заасан байна. Тодруулбал, лекц уншсаны хөлсөнд 500 мянган вон /450 доллар/-оос их мөнгө авахыг хориглосон аж.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Гё Ан хуулинд гарын үсэг зурах үеэрээ хэлэхдээ “энэ хуулийн ачаар манай улсад илүү шударга, илүү ил тод нийгмийг байгуулах боломжтой болно” гэжээ. Тэрбээр цааш нь дурдахдаа, хууль үйлчилж эхэлснээр хөдөө аж ахуйн компаниудад учрах хохирлыг багасгах талаар засгийн газар ажиллах болно гэлээ. Учир нь, өмнөд солонгосчууд аливаа баяр ёслолын үеэр бие биендээ дээд чанарын цагаан будаа, цай зэрэг үнэтэй хүнсний зүйлс бэлэглэдэг уламжлал дээр үеэс тогтсон гэнэ.

Шинээр баталсан хууль нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бизнест цохилт болно гэж хуулийг эсэргүүцэгчид үзэж байна.

Х.Сарнай

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7008
155 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 6990
154 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
153 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6893
152 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6892
151 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
150 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6842
149 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6813
148 Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
147 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
146 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6679
145 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6671
» Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
143 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6667
142 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6664
141 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
140 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
139 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
138 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
137 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6584