“Севол” хөлөг онгоцны осолдоод арав гаруй хоног болоод байгаа. Гэвч одоог болтол амиа алдсан иргэдийг гаргаж дуусаагүй байгаа нь иргэдийн бухимдуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр тус улсын ерөнхийлөгч Пак Гын Хе ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж амиа алдсан иргэдийг хүндэтгэх цогцолборт ирж хүндэтгэл үзүүлсэн. Харин тус улсын экс ерөнхийлөгч И Мёнг Пак болоод хэд хэдэн томоохон улс төрчдөөс цэцэг ирүүлсэн боловч амиа алдагсдын ар гэрийнхэн улс төрчдийн явуулсан цэцгийг гаргаж хаяхыг шаарджээ. Түүнчлэн тус хүндэтгэлийн цогцолборт өдөрт хэдэн мянган хүн хүндэтгэл үзүүлэхийн тулд дараалан зогссоор байгаа юм.