Солонгос (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа
2015.09.25 11:13
Өнөөдөр өглөө Солонгос улсын Инчон хот дахь Олон улсын нисэх онгоцны буудалд буусан АНУ-ын Лос Анжелос хотоос ирсэн нислэгээр АНУ-ын иргэн, 36-н настай Жон Питерсон-ийг тус улсын Сөүл хотын Мөрдөн байцаах төв газрын таван ажилтан авчирлаа.
Тэрээр "Итэвон дахь хүн амины хэрэг" нэрээр олонд түгсэн гэмт хэргийн эзэн холбогдогч бөгөөд тус улсын шүүхээс зохих ял оноож , ялыг Солонгос улсад эдлүүлэхээр ийнхүү 16-н жилийн дараа авчирсан байна.
Жон Питерсон нь 19-н настай байсан 1997 онд нэгэн түргэн хоолны газрын ариун цэврийн өрөөнд тухайн үед 22 настай байсан Солонгос оюутан Чу-гийн амь насыг ямар ч зорилгогүйгээр хөнөөсөн ажээ. Хэргийг шалгаж байх явцад тэрээр эх орон руугаа зугатаасан ба өнөөг хүртэл уг хэргийг үйлдээгүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэвч тухайн үед түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа байрандаа очиж цус болсон хувцасааа угааж цэвэрлэсэн байсанг илрүүлсэн ба гэмт этгээдийг Солонгос улсад авчирч зохих ял оноохыг шаардсан олон нийтийн шаардлага 16-н жилийн турш үргэлжилсэн байна.
"Итэвон дахь хүн амины хэрэг" нэртэй кино 2009 онд бүтээгдэж байсан бөгөөд кинонд дээрх үйл явдлыг дүрслэн үзүүлсэн байдаг ажээ.