메뉴 건너뛰기


БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанитай холбоотой “шинэ төмөр зам", “шинэ нисэх онгоцны буудал” төслийн хуудуутай баримт нь хууль журам зөрчсөн эсэх тухай албан тушаалтнуудын гарын үсэгтэй тогтоол шийдвэрийг бид ээлж дараалан танилцуулж байгаа билээ. 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Эрүүл  Мэнд, Спортын Яамнаас зарласан 65 сая ам.долларын өртөгтэй оношилгооны төв барих тендерт Монголчууд бидний сайн мэдэх алдарт БНСУ-ын "Самсунг С&Т" компани шалгарч ажлаа эхэлж буй нь олон хүнийг гайхшралд оруулаад авсан. 

Ийн хэлэхийн учир нь тус компанийн асуудал өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдах байх гэсэн энэ мөчид тэд яагаад дахин их хэмжээний үнийн дүн бүхий тендерийн ажлыг авах болов гэдэг нь олны анхаарлыг татсан хэрэг. 

Өөрөөр хэлбэл Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, шинэ төмөр зам төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилд хүндрэл үүсч хуулийн байгууллага шалгаж буй үед нь Монголын төр дахин нэг төслийг БНСУ-ын компанид хариуцуулж байгаа нь хэний ашиг сонирхол энэ бүхэнд яваад байгааг таахад бэрх юм. Өмнөх дугаартаа бид төмөр бүтээн байгуулалтын ажилд дэлхийд алдартай DBI компани хяналт тавиагүй талаарх мэдээллийг хүргэж байсан. Аливаа том төслийн бүтээн байгуулалт эхэлбэл улс төр, төрийн албан хаагчдын хөндлөнгийн нөлөөг оруулахгүйн тулд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг зайлшгүй сонгон шалгаруулж хариуцлагыг нь түүнтэй тооцдог.  

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дансны хуулга. Баримтаас үзвэл “DBI” компанид санхүүжилт шилжүүлсэн тохиолдол байхгүй байна. Хөндлөнгийн хараат бус хяналт тавих үүрэгтэй “Deutsche bahn international” компани санхүүжилт аваагүй тул нутаг буцжээ.

Гэтэл Монгол Улсад хэрэгжсэн төмөр замын төсөлд энэхүү үйл явцыг нэр төдий гүйцэтгэсэн тухай албаны болон бусад хүмүүс хэлдэг. Тэгвэл олон улсад нэр хүндтэй DBI компанийг хяналт тавигчаар сонгосон ч санхүүжилтийг нь ямар нэгэн аргаар өгөлгүй явуулсан гэдгийг Хөгжлийн банкны санхүүжилтийн хуулга, "Монголын төмөр зам” компанийн санхүүжилтийн дээрх тайлангаас харж болохоор байна.

Яг үнэндээ Монголчууд хийгээд улс төрийн хүрээнийхний дунд шинэ төмөр замын хэрэгт нэр бүхий хүмүүс ямар учраас холбогдсон бэ гэдэг асуулт өрнөдөг, одоо ч олон нийт энэ бүхний учрыг эцэслэн ойлгоогүй байгаа. 

Тэгвэл өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар бүхий л хугацаанд Ерөнхий сайдын харьяанд явж ирсэн Төрийн Өмчийн Хороог хөдөө аж ахуйн бодлого тодорхойлогч яаманд нэгтгэсэн юм. Ингэснээр Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын санхүүжилт босгох, ажил эхлүүлэх тогтоол шийдвэрийг төрийн өмчийг эзэмшдэг ТӨХ, салбарын бодлогыг тодорхойлдог ЗТЯ-аар дамжуулан гүйцэтгэх боломж бололцоо нээгджээ.

Ингээд 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тоггоол гарч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ"-ний тухай тогтоол гарч Н.Алтанхуяг, А.Гансүх нар гарын үсэг зурснаар "Энержи ресурс" ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм.

Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд "Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх" Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тогтоол гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг юм. Тухайн үед ТӨХ, хуучнаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар нь УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллаж байсан цаг үе.

Ямартай ч тухайн үед салбар яаманд ажиллаж байсан эрх мэдэл бүхий эрхмүүдээс өгсөн чиглэлийн дагуу "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд "Самсунг СТ" компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж ийнхүү олон тэрбум төгрөгийн асуудалд холбогдох болсон нь энэ аж.

Хамгийн гол нь цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг хангалттай цуглуулж чадсан гэх мэдээлэл ч  бидэнд бий.

Өөрөөр хэлбэл, "Энержи ресурс" ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, "Самсунг СТ"-тай компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн аж.

Мөн “letter of acceptance” буюу хүлээн зөвшөөр байгаагаа мэдэгдсэн албан ёсны захидлыг гэрээ байгуулагдсан хэмээн төсвөөс болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь залилангийн шинжтэй байж болох талтай аж.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийг “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн тушаал. Энэхүү албан бичигт үндэслэн 483 сая ам.долларын төсөл эхэлсэн байдаг. Гэтэл ЗТЯ-ны албан бичгийн дугаар байгаа боловч ТӨХ-ны дугаар байхгүй, мөн энэхүү хамтарсан тушаалын хуулбар ТӨХ-нд өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаагүй юм. ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар ЦЕГ-т өгсөн мэдүүлэгтээ “энэ миний гарын үсэг мөн. Гэхдээ байгууллагын дугаар тоот байхгүй тул хүчингүй. Би ийм бичигт гарын үсэг зурснаа санахгүй байна” гэж мэдүүлжээ.

Ямартай ч эцэст нь хэлэхэд “DBI" компанийн хяналтгүйгээр мөнгө гарч байсан эсэх, “Монголын төмөр зам” ТӨХК хөндлөнгийн хяналтгүй ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн албан тоот бүхий хүсэлтээр санхүүжилтыг шийдвэрлэж байсан гэх асуудлаар нийтлэлд нэр дурдагдсан эрхмүүдээс хариу тайлбар авч эргэн мэдээллэх болно.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
155 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
» "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
153 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
152 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
151 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
150 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
149 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
148 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
147 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
146 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
145 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
144 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
143 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
142 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
141 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
140 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
139 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
138 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
137 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858