메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/.  Хөлөг онгоц үйлдвэрлэгч “Samsung Heavy Industries” корпораци бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө  дэлгэрэнгүй танилцууллаа.

Төлөвлөгөөнд зааснаар, ажиллах хүчний тоог цөөрүүлэн, удирдлагуудын авсан цалингийн тодорхой хэсгийг буцаан төлүүлэх ажээ. Усан онгоц үйлдвэрлэгч тус үйлдвэр хөрөнгийнхөө зарим хэсгийг борлуулах болон ажилчдаа цомхотгох замаар 1.5 их наяд воны (US$1.27 billion) хэмнэлт гаргахаар тооцсон байна. Төлөвлөгөөний дагуу “Samsung heavy industries” энэ онд эрт тэтгэвэрт гаргах тогтолцоог нэвтрүүлснээр ажилчдынхаа тоог 1500-гаар цөөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Мөн түүнчлэн ирэх долдугаар сараас эхлэн гүйцэтгэх захирлууд нь авсан цалингийнхаа 30 хувийг компанидаа буцаах төлөх ёстой болж байна. Түүнээс гадна, усан онгоцны засварын газар зэрэг үйлдвэрлэлийн байгууламжуудынхаа заримыг түр зогсоон, хүнд үеийг аажим аажмаар, үе шаттайгаар даван туулснаар шинээр захиалга авах үетэй золгохыг хичээж байна.

“Samsung”-ийн олон салбаруудын нэг болох “Samsung heavy insudtries” хувьцаагаа борлуулах сонирхолтой байгаа бол өөр нэгэн салбар болох “Samsung Electronics” нь усан онгоц үйлдвэрлэгч компанийг аврахад оролцох бололтой. “Samsung Electronics” нь уг усан онгоцны үйлдвэрийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 17.62 хувийг эзэмшдэг бол бусад хувьцааг нь “Samsung”-ийн салбарууд болох “Samsung Life Insurance” болон “Samsung SDI” зэрэг компаниуд эзэмшдэг ажээ.

Х.Сарнай

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
155 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
154 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
» “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
152 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
151 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
150 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
149 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
148 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
147 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
146 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
145 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
144 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
143 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
142 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
141 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
140 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
139 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
138 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
137 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858