Солонгос Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна
2015.12.18 19:20
Солонгос улсад 19 ба түүнээс дээш насны иргэд сонгууль өгөх эрхтэй байдаг.
Тэгвэл тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн насыг бууруулж 18-н нас болгохоор хэлэлцэж магадгүй байна.
Учир нь дэлхийн 190-н орны дийлэнх нь буюу 147-н оронд сонгуулийн насыг 18-н нас гэж тооцдог бол өндөр хөгжилтэй орнууд багтдаг орнууд дунд, 19 ба түүнээс дээш насны иргэд сонгууль өгөх эрхтэй гэсэн хуультай хоёр улс байдаг нь Өмнөд Солонгос болон Польш улсууд ажээ.
18-н настнуудын хувьд өөрийн гэсэн улс төрийн баримтлал, үзэл бодол төлөвшөөгүй байдаг хэдий ч дэлхий орнуудын нийтлэг жишгээр тэд санал өгөх эрхтэй ажээ. Солонгос улсын хувьд 18-н настай 640-н мянга орчим иргэд байдаг ба тэдгээрийн 590-н мянга нь Ахлах ангийн сурагчид тул сонгууль өгөх эрхгүй болох бол үлдсэн 50 мянган иргэд санал өгөх эрхтэй болох юм байна.
Тиймээс тэдгээр иргэдэд иргэний үргээ биелүүлж сонгуульд оролцох боломжийг олгохын тулд Солонгос улсын Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн насыг 18 болгож өөрчлөхөөр хэлэлцэж магадгүй байгаа ажээ.