메뉴 건너뛰기


БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын алба нь БНСУ-д амьдарч буй Монгол иргэдээ Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд хамруулж эхэллээ.

SDD.jpg

 

Энэ нь гадаад улсад Сайн дурын даатгалыг анх удаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгод иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд даатгуулахад гэр бүлийнхээ аль нэг гишүүнээр дамжуулан бүртгүүлэх, шимтгэлээ төлөхдөө гадаадаас шилжүүлэх, эсвэл гэр бүл рүүгээ мөнгөө шилжүүлэн төлүүлэх зэрэг хүндрэлтэй байдаг билээ.


Харин Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хувьд өөрийн орны Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулан шимтгэлээ шууд төлөх сайхан боломж гарч байгаа юм. Иргэд өөрсдөө даатгуулахаас гадна Монгол улсад амьдарч байгаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэрийн бүлийн гишүүдээ ч даатгуулах боломжтой юм. 
Иргэн Та нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ хуульд заасан болзол нөхцөлийг хангасан бол тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болно. Тэрчлэн даатгуулагч өөрөө нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хүмүүст хуульд заасан тэтгэвэр тогтоож олгоно.
2007 оны 3 дугаар сараас одоог хүртэл БНСУ-д амьдарч буй Монгол иргэд Монгол улсын зөвхөн Тэтгэврийн даатгалд хамрагдаж байсан бол нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулсанаар нийгмийн даатгалын дараах

төрөлд хамрагдана.

Үүнд: 
1. Тэтгэврийн даатгал
2. Тэтгэмжийн даатгал
3. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

Сайн дурын даатгалд хамрагдсанаар:
Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 
Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж
Оршуулгын тэтгэмж
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
Сувилалын зардал
гэх мэт тэтгэвэр, тэтгэмжийг авах боломжтой болох юм. 

Сайн дурын даатгалд БНСУ-д хуанлийн 30 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй дараах иргэд хамрагдана.

Үүнд: 
Суралцагсад;
Түр болон удаан хугацаагаар зорчин очигсод; 
БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээнээс бусад визээр ажиллагсад;
Бусад 

Сайн дурын даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 12% буюу дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.
Тэтгэврийн даатгалд 10%
Тэтгэмжийн даатгалд 1%
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1%

Та Сайн дурын даатгалд хамрагдан, гэрээ байгуулахдаа манай төв дээр биеэр ирэх шаардлагатай бөгөөд дараах зүйлүүдийг анхаарна уу.

Нийгмийн даатгалын төрөл Сайн дурын даатгал
Шаардлагатай бичиг баримт: 
1.Монгол Улсын гадаад паспорт, Гадаад иргэний үнэмлэхийн аль нэг
2.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (шаардлагатай тохиолдолд)
Төлөх шимтгэлийн дүн: 
Доод хэмжээ: 40000 вон
Дээд хэмжээ: Тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (2013.09.01-нээс 192000 төг) 10 дахин нэмэгдүүлсэн дүнгийн 12%-иас хэтрэхгүй байх. Вонд шилжүүлэн тооцно.
Шимтгэл төлөх хугацаа: Гэрээнд заасан ( Сар бүр / Улирал, хагас жилийн эхний сард ) хугацаанд төлнө.
Гэрээ байгуулахдаа 1 сараас доошгүй хугацаанд ногдох шимтгэлийг бэлэн бусаар төлнө.
Алданги тооцох эсэх: Хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3%
Шимтгэл төлөх арга: Даатгалын гэрээ, гэрчилгээнд заасан БНСУ-ын холбогдох банкны дансанд төлнө.
Даатгалын гэрээ сунгах: Гэрээ сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас өмнө НХҮТ-ийн НДА-нд гаргана.
Монгол улсад ажилласан жилд тооцогдох эсэх: Тооцогдоно.
Нийгмийн даатгалын дэвтэрээ хаана баталгаажуулах: Монгол Улсад НДЕГ 
Төлсөн шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын дэвтэрийг баталгаажуулах: Воноор төлсөн шимтгэлийг тухайн сарын эхний 7 хоногийн Даваа гарагийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
БНСУ-ын ижил төстэй даатгалуудаас чөлөөлөгдөх эсэх: БНСУ-ын зөвхөн Тэтгэврийн даатгалаас /국민연금/ чөлөөлөгдөнө. НХҮТ-ийн НДА-наас олгосон Гэрчилгээг ажил олгогчид өгнө.

Иргэн Та Нийгмийн даатгалд даатгуулаагүй эсвэл Монгол улс руу гэр бүлээрээ дамжуулан Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулж байгаа бол, цаг зав, зардалаа хэмнэж, манай төвд хандан үргэлжлүүлэн даатгуулаарай. 
Та бүхэн манай төвд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу.

 

Хаяг: Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва кунвон буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны 4-р гарц, замын эсрэг талд White Horse барилгын 9 давхарт байрлаж байна. 

 

SDD.jpg

 

tov hayg.jpg

 

БНСУ ДАХЬ “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБА
02-2278-8030, 02-2278-8034

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
55 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
54 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195
53 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14514
52 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
51 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
50 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152
49 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12976
48 Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12966
47 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15288
46 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
45 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
44 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411
43 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6667
42 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
» БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
40 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6552
39 Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6486
38 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6584
37 Солонгос улсад нэг км зайд тархах хүчин чадалтай утасгүй интернэт бүтээжээ МИX 2015.11.12 5884