메뉴 건너뛰기


БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын алба нь БНСУ-д амьдарч буй Монгол иргэдээ Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд хамруулж эхэллээ.

SDD.jpg

 

Энэ нь гадаад улсад Сайн дурын даатгалыг анх удаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгод иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд даатгуулахад гэр бүлийнхээ аль нэг гишүүнээр дамжуулан бүртгүүлэх, шимтгэлээ төлөхдөө гадаадаас шилжүүлэх, эсвэл гэр бүл рүүгээ мөнгөө шилжүүлэн төлүүлэх зэрэг хүндрэлтэй байдаг билээ.


Харин Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хувьд өөрийн орны Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулан шимтгэлээ шууд төлөх сайхан боломж гарч байгаа юм. Иргэд өөрсдөө даатгуулахаас гадна Монгол улсад амьдарч байгаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэрийн бүлийн гишүүдээ ч даатгуулах боломжтой юм. 
Иргэн Та нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ хуульд заасан болзол нөхцөлийг хангасан бол тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болно. Тэрчлэн даатгуулагч өөрөө нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хүмүүст хуульд заасан тэтгэвэр тогтоож олгоно.
2007 оны 3 дугаар сараас одоог хүртэл БНСУ-д амьдарч буй Монгол иргэд Монгол улсын зөвхөн Тэтгэврийн даатгалд хамрагдаж байсан бол нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулсанаар нийгмийн даатгалын дараах

төрөлд хамрагдана.

Үүнд: 
1. Тэтгэврийн даатгал
2. Тэтгэмжийн даатгал
3. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

Сайн дурын даатгалд хамрагдсанаар:
Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 
Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж
Оршуулгын тэтгэмж
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
Сувилалын зардал
гэх мэт тэтгэвэр, тэтгэмжийг авах боломжтой болох юм. 

Сайн дурын даатгалд БНСУ-д хуанлийн 30 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй дараах иргэд хамрагдана.

Үүнд: 
Суралцагсад;
Түр болон удаан хугацаагаар зорчин очигсод; 
БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээнээс бусад визээр ажиллагсад;
Бусад 

Сайн дурын даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 12% буюу дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.
Тэтгэврийн даатгалд 10%
Тэтгэмжийн даатгалд 1%
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1%

Та Сайн дурын даатгалд хамрагдан, гэрээ байгуулахдаа манай төв дээр биеэр ирэх шаардлагатай бөгөөд дараах зүйлүүдийг анхаарна уу.

Нийгмийн даатгалын төрөл Сайн дурын даатгал
Шаардлагатай бичиг баримт: 
1.Монгол Улсын гадаад паспорт, Гадаад иргэний үнэмлэхийн аль нэг
2.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (шаардлагатай тохиолдолд)
Төлөх шимтгэлийн дүн: 
Доод хэмжээ: 40000 вон
Дээд хэмжээ: Тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (2013.09.01-нээс 192000 төг) 10 дахин нэмэгдүүлсэн дүнгийн 12%-иас хэтрэхгүй байх. Вонд шилжүүлэн тооцно.
Шимтгэл төлөх хугацаа: Гэрээнд заасан ( Сар бүр / Улирал, хагас жилийн эхний сард ) хугацаанд төлнө.
Гэрээ байгуулахдаа 1 сараас доошгүй хугацаанд ногдох шимтгэлийг бэлэн бусаар төлнө.
Алданги тооцох эсэх: Хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3%
Шимтгэл төлөх арга: Даатгалын гэрээ, гэрчилгээнд заасан БНСУ-ын холбогдох банкны дансанд төлнө.
Даатгалын гэрээ сунгах: Гэрээ сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас өмнө НХҮТ-ийн НДА-нд гаргана.
Монгол улсад ажилласан жилд тооцогдох эсэх: Тооцогдоно.
Нийгмийн даатгалын дэвтэрээ хаана баталгаажуулах: Монгол Улсад НДЕГ 
Төлсөн шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын дэвтэрийг баталгаажуулах: Воноор төлсөн шимтгэлийг тухайн сарын эхний 7 хоногийн Даваа гарагийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
БНСУ-ын ижил төстэй даатгалуудаас чөлөөлөгдөх эсэх: БНСУ-ын зөвхөн Тэтгэврийн даатгалаас /국민연금/ чөлөөлөгдөнө. НХҮТ-ийн НДА-наас олгосон Гэрчилгээг ажил олгогчид өгнө.

Иргэн Та Нийгмийн даатгалд даатгуулаагүй эсвэл Монгол улс руу гэр бүлээрээ дамжуулан Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулж байгаа бол, цаг зав, зардалаа хэмнэж, манай төвд хандан үргэлжлүүлэн даатгуулаарай. 
Та бүхэн манай төвд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу.

 

Хаяг: Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва кунвон буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны 4-р гарц, замын эсрэг талд White Horse барилгын 9 давхарт байрлаж байна. 

 

SDD.jpg

 

tov hayg.jpg

 

БНСУ ДАХЬ “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБА
02-2278-8030, 02-2278-8034

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4719
55 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
54 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
53 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279
52 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
51 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
50 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
49 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
48 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
47 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2513
46 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2443
45 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382
44 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
43 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272
42 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2071
41 Солонгосын 210.000 хүүхдийн эцэг, эх сард олгогдох 100.000 воны тэтгэмжээс татгалзжээ file МИX 2018.09.10 1483
40 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1347
39 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1224
38 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1023
37 2018 оны 8 сарын байдлаар 11176 гадаад оюутан хууль бусаар оршин сууж байна file МИX 2018.10.11 783