메뉴 건너뛰기


Өнгөрөгч сард Солонгос улсын нийслэл Сөүл хотноо дэлхийн 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах "Hairworld 2016" тэмцээн болж өнгөрсөн билээ. Манай улс 70 жилийн түүхтэй энэ тэмцээнээс анх удаа Аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргаад буй. Өнөөдөр дэлхийн аваргын алтан медаль болон хүрэл медаль хүртсэн үсчин, гоо сайханчид мэдээлэл хийлээ. 

Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Жандалын Довчинсүрэн:

--

-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?

-2016 оны гуравдугаар сарын 26-наас 29-ний хооронд үсчин гоо сайхны баг маань дэлхийн аваргын тэмцээнд оролцоод ирлээ. Энэ хугацаанд бид 2006 онд дэлхийн холбоонд элссэнээр дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд оролцох боломж маань нээгдсэн. Ингэснээр бид 10 жилийн хугацаанд ихээхэн амжилт гаргалаа. Нэн ялангуяа энэ жил маш өндөр амжилт гаргсан. Үүнд аваргын алтан медалийг С.Мөнхнасан, хүрэл медалийг Н.Алтаншагай,  Б.Наранхүү, Г.Ганцоож нар авлаа. Гоо сайхны хүрэл медалийг мөн гурван эмэгтэй авсан нь Э.Нармандах, Г.Оюундалай Г.Нармандах нар юм. Нийтдээ бид зургаан хүрэл медаль, нэг алтан медаль авч ирлээ.

-Монгол улс анх энэ тэмцээнд хэзээнээс эхлэн оролцсон бэ?

-Одоо дэлхийн холбооны 70 жилийн ой болж байна. Гэтэл байгуулагдсанаас нь хойш 60 жилийн дараа Монгол улс үсчин, гоо сайхны салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд энэ салбарт элсэн орлоо. Орсноороо бид маш их амжилт гаргаж, маш их хөгжил дэвшил, техникийн ололтуудыг авчирсан. Өөрөөр хэлбэл, бид анх тэмцээнд орохдоо ямар урсгал чиглэл, юу байдгийг ч мэдэхгүй, зүгээр л нэг хүсэл, мөрөөдлөөрөө жигүүрлэсэн улсууд очиж байсан. Гэтэл өнөөдөр бид дэлхийн аварга болчихлоо. Ийм өндөрлөгт оччихоод байна.

-ЯАВАЛ БИД ҮНЭЛЭГДЭЖ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАСНЫХАА 
ТӨЛӨӨ БУСДЫН АДИЛ ШАГНАЛ УРАМШУУЛЛАА АВЧ БОЛОХ ВЭ-

-Амжилт гаргасан хүмүүсийг албан ёсоор, тогтоолын дагуу шагнаж урамшуулаагүй гэж та хэлж байсан?

-Тийм ээ. Бид 2012 онд Засгийн газрын шагнал, урамшууллын тогтоол батлуулсан. Гэвч амжилт гаргаад ирсэн энэ хүмүүсийг маань урамшуулах тал дээр үнэхээр учир дутагдалтай байгаа учир бид мэдээлэл хийж байна. Учир нь 2008 онд Н.Алтаншагай маань Азийн аваргын алтан цом авч байлаа. Өнөөдрийн өндөрлөгт хүрэх үндсэн суурь тэр цагаас эхэлсэн. Гадаадын олон орон тусгай шүүгчтэй, дасгалжуулагчтай, олон жил болсон туршлагатай байдаг. Тиймд бид энэ амжилт гаргаж байгаа хүмүүсээ дэмжиж, шүүгч нараа бэлтгэж байна. Миний бие анх ганцаараа л шүүгчээ, холбооныхоо бүх ажлыг, дасгалжуулагчаа хийгээд явж байлаа. Гэтэл өнөөдөр бид дэлхийн түвшинд хүрэхийн тулд шүүгч, дасгалжуулагч нараа, оролцогчдоо бэлдэж байна. Энэ болгоныг бий болгохын тулд 10 жилийн хөдөлмөр орсон. Энэний цаана Монгол улсын, эх орны минь нэр хүнд, энэ салбарын хөгжил, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд маш олон зүйл бий. Би саяхан Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслол дээр “Hall of Fame” ерөнхийлөгчийн шагнал болох цом болон өргөмжлөл хүртлээ. Нийтдээ 40 гаруй орон оролцсоноос ердөө зургаан хүнийг энэ шагналаар шагнаж байна. Энэ бүхнээс Монгол улсын минь нэр хүнд хаана явж байгааг бид харж болох юм. Манай залуус таван тивийн аварга болж, хоёр удаа алтан цомыг нь авч, Европ тивийн аварга болсон. Гэтэл энэ хугацаанд төр засгаас бид нэг ч төгрөг тоолж үзээгүй, хүний урманд “Хөдөлмөрийн хүндэт медаль” ч байхгүй сууж байна. Гэтэл гэртээ сууж байгаа нэг хүн л бараг “Алтан гадас”-тай сууж байгаа шүү дээ. Яагаад төр засаг биднийг шоовдор юм шиг хараад байна. Яагаад манай салбарын хөгжил, амжилтыг үнэлж спорт, урлагийн нэгэн адилаар "олгоно оо" гэсэн шагналаа олгохгүй байгаа юм бол оо? Гол шалтгаан нь юундаа байгаа юм бол оо?

-Та бүхэн аль яаманд харьяалагддаг юм бэ?

-Бид нэг мэдэхэд л “Хөдөлмөрийн яам”-нд харьяалагдсан, нэг мэдэхэд “Хөдөө аж ахуйн яаман дээр” оччихсон, нэг мэдэхэд “Аж үйлдвэрийн яам” дээр оччихсон явж байдаг. Тэр байгууллагад өөрсдийгөө таниулж, мэдрүүлэх гэж байтал солигдчихдог. Тэгэхээр энэ салбарыг ойлгох газар байхгүй болчихоод байна. Бид спортын, эсвэл урлагийн салбарт харьяалагдах ёстой юм уу, яаж явбал бид үнэлэгдэж, эх орныхоо нэрийг гаргасныхаа төлөө бусдын адил шагнал урамшууллаа авч болох вэ? Хаана ч явсан бид Монгол гэдэг ганц нэрийг гаргаж явдаг шүү дээ. Гэтэл Хятад, Орос улсын оролцогчид бүгд төрийнхөө бодлогын дагуу ирж, зардлыг нь цаанаас нь даагаад явуулдаг. Харин бид жигдрэх хувцсаа хүртэл өөрсдөө хийгээд, зардлаа өөрсдөө гаргаад явж байна. Ингээд амжилт гаргаад ирж байхад хүртэл тоохгүй байгаад ямар нэгэн шалтгаан байгаа гэж бодож байна. Бид найдаж байна, хүлээж байна.

-Төр засгаас та бүхэнтэй холбоо бариагүй юу?

-Яаман дээр очсон. Бидэнд салбарын тэргүүн, хүндэт жуух бичиг зэргийг шагнал болгож өгсөн. Харин Засгийн газрын тогтоолыг албан ёсоор хэрэгжүүлээгүй.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578
135 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6553
134 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
133 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
132 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
131 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
130 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
129 Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6486
128 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
127 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460
126 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6458
125 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
124 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
123 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
122 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
121 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
120 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411
119 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
118 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
117 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346