메뉴 건너뛰기


Өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 26-ны өдөр БНСУ халдварт "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. Сүүлийн 22 хоногийн турш вирусын халдвар авсан нэг ч хүн бүртгэгдээгүй ба халдвар авсан байж болзошгүй хэмээгдэн тусгаарлагдан эмчлүүлж байсан нэг ч өвчтөнгүй болжээ. Харин халдвар авсан 12 өвчтөнг тусгаарлан эмчилж буй ба тэдний биеийн байдал маш сайн гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээллэв.

mers.png

"Mers" өвчний вирус дэлгэрсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 186 хүн халдвар авч, 36 хүн нас барж, 16692 хүн тусгаарлагдан эмчлүүлсэн байна. БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас, энэ сарын 20-нд тус улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчдийн газруудад зориулан Ойрхи-Дорнодын Коронавирус буюу MERS-ийн халдварын байдлын талаар мэдээлэл хийжээ.

Энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд мэдээлэхдээ, өнгөрсөн тавдугаар сарын 20-нд уг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, ДЭМБ-тай нягт хамтран ажилласны үр дүнд байдлыг бүрэн хяналтандаа авч халдварын тархалтыг бүрэн зогсоосон болохыг дээрх мэдээллийн үеэр зарлалаа. Тухайлбал, сүүлийн 16 хоног халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдээгүй, карантилагдсан хүн байхгүй зэргээс БНСУ MERS өвчингүйболсныг зарлах нөхцөл бүрдсэн гэв.

Ойрхи-Дорнодын Коронавирус буюу МERS-ын халдвараар БНСУ-д 10 гаруй мянган хүнийг карантилжээ. Уг өвчний халдварын улмаас нас барсан хүний хувь хэмжээгээр Солонгосын тохиолдол олон улсад маш багад тооцогдсон байна. Олон улсын хэмжээнд уг халдварын улмаас нас барах хувь хэмжээ 35-40 хувь байдаг бол БНСУ-ын хувьд 19 хувь байжээ. Энэ нь нэг талаас тус улс дотооддоо үр дүнтэй, шуурхай арга хэмжээ авч чадсан, нөгөө талаас эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ, технологийн түвшин өндөр байгааг харуулж буй хэрэг аж.

-УРЬДЫН АДИЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛБИЗНЕСИЙН БОЛОН 
ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ИРЭХИЙГ УРИАЛАВ-

Саяхан Коронавирусын халдвар гарсны улмаас БНСУ-д зорчих аяллаа хойшлуулсан монгол иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сараар сунгасан. Энэ нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарч байв. “Mers”-ийн улмаас онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байсан сэрэмжлүүлэг ийнхүү манай улсын хувьд ч цуцлагдаж байна.

Манай иргэдийн хувьд, өвчний тархалтын үед БНСУ-д зорчих урсгал бусад орныг бодвол багасаагүйхарин ч өмнөхжилийн мөн үетэй харьцуулбал бага зэрэг нэмэгджээ.

БНСУ-д зорчиход аюулгүй болсныг тус улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдсэн. Гэвч уг өвчний халдвартай тэмцэх шуурхай албад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа аж. ДЭМБ болон бусад олон улсын байгууллага, гадаад улс оронтой нягт хамтран ажиллаж, туршлага сургамжаа хуваалцаж, вакцин гаргах талаар ажиллаж буй юм байна.

МERS-ийн улмаас тус улсад онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг иргэддээ анхааруулаад байсан 7 улс байсан бол 5 нь сэрэмжлүүлгээ цуцалжээ. Элчин сайд Ганболд хэлэхдээ, тэнд суугаа Элчин сайдын хувьд би дээрх байдлыг өөрийн иргэдэд мэдээллэж, урьдын адил аялал жуулчлал, бизнесийн болон эмнэлгийн үйлчилгээгээр ирэхийг уриалж байна.

Гэхдээ БНСУ-д байх хугацаандаа тус улсын хууль дүрмийг сайтар дагаж биелүүлэх, ялангуяа хууль бусаар үлдэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Хууль бус иргэдийн тоо нэмэгдэх нь виз олголтод сөргөөр нөлөөлж, зайлшгүй ажлаар зорчих бусад хүмүүстээ саад учруулна гэдгийг иргэд маань ойлгох нь зүйтэй гэв.   



Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
135 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
134 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
133 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
132 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
131 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
130 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
129 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
128 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
127 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
126 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
» "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
124 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
123 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
122 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
121 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
120 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
119 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
118 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
117 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9281