메뉴 건너뛰기


БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын алба нь БНСУ-д амьдарч буй Монгол иргэдээ Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд хамруулж эхэллээ.

SDD.jpg

 

Энэ нь гадаад улсад Сайн дурын даатгалыг анх удаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгод иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд даатгуулахад гэр бүлийнхээ аль нэг гишүүнээр дамжуулан бүртгүүлэх, шимтгэлээ төлөхдөө гадаадаас шилжүүлэх, эсвэл гэр бүл рүүгээ мөнгөө шилжүүлэн төлүүлэх зэрэг хүндрэлтэй байдаг билээ.


Харин Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хувьд өөрийн орны Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулан шимтгэлээ шууд төлөх сайхан боломж гарч байгаа юм. Иргэд өөрсдөө даатгуулахаас гадна Монгол улсад амьдарч байгаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэрийн бүлийн гишүүдээ ч даатгуулах боломжтой юм. 
Иргэн Та нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ хуульд заасан болзол нөхцөлийг хангасан бол тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болно. Тэрчлэн даатгуулагч өөрөө нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хүмүүст хуульд заасан тэтгэвэр тогтоож олгоно.
2007 оны 3 дугаар сараас одоог хүртэл БНСУ-д амьдарч буй Монгол иргэд Монгол улсын зөвхөн Тэтгэврийн даатгалд хамрагдаж байсан бол нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулсанаар нийгмийн даатгалын дараах

төрөлд хамрагдана.

Үүнд: 
1. Тэтгэврийн даатгал
2. Тэтгэмжийн даатгал
3. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

Сайн дурын даатгалд хамрагдсанаар:
Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 
Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж
Оршуулгын тэтгэмж
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
Сувилалын зардал
гэх мэт тэтгэвэр, тэтгэмжийг авах боломжтой болох юм. 

Сайн дурын даатгалд БНСУ-д хуанлийн 30 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй дараах иргэд хамрагдана.

Үүнд: 
Суралцагсад;
Түр болон удаан хугацаагаар зорчин очигсод; 
БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээнээс бусад визээр ажиллагсад;
Бусад 

Сайн дурын даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 12% буюу дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.
Тэтгэврийн даатгалд 10%
Тэтгэмжийн даатгалд 1%
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1%

Та Сайн дурын даатгалд хамрагдан, гэрээ байгуулахдаа манай төв дээр биеэр ирэх шаардлагатай бөгөөд дараах зүйлүүдийг анхаарна уу.

Нийгмийн даатгалын төрөл Сайн дурын даатгал
Шаардлагатай бичиг баримт: 
1.Монгол Улсын гадаад паспорт, Гадаад иргэний үнэмлэхийн аль нэг
2.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (шаардлагатай тохиолдолд)
Төлөх шимтгэлийн дүн: 
Доод хэмжээ: 40000 вон
Дээд хэмжээ: Тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (2013.09.01-нээс 192000 төг) 10 дахин нэмэгдүүлсэн дүнгийн 12%-иас хэтрэхгүй байх. Вонд шилжүүлэн тооцно.
Шимтгэл төлөх хугацаа: Гэрээнд заасан ( Сар бүр / Улирал, хагас жилийн эхний сард ) хугацаанд төлнө.
Гэрээ байгуулахдаа 1 сараас доошгүй хугацаанд ногдох шимтгэлийг бэлэн бусаар төлнө.
Алданги тооцох эсэх: Хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3%
Шимтгэл төлөх арга: Даатгалын гэрээ, гэрчилгээнд заасан БНСУ-ын холбогдох банкны дансанд төлнө.
Даатгалын гэрээ сунгах: Гэрээ сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас өмнө НХҮТ-ийн НДА-нд гаргана.
Монгол улсад ажилласан жилд тооцогдох эсэх: Тооцогдоно.
Нийгмийн даатгалын дэвтэрээ хаана баталгаажуулах: Монгол Улсад НДЕГ 
Төлсөн шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын дэвтэрийг баталгаажуулах: Воноор төлсөн шимтгэлийг тухайн сарын эхний 7 хоногийн Даваа гарагийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
БНСУ-ын ижил төстэй даатгалуудаас чөлөөлөгдөх эсэх: БНСУ-ын зөвхөн Тэтгэврийн даатгалаас /국민연금/ чөлөөлөгдөнө. НХҮТ-ийн НДА-наас олгосон Гэрчилгээг ажил олгогчид өгнө.

Иргэн Та Нийгмийн даатгалд даатгуулаагүй эсвэл Монгол улс руу гэр бүлээрээ дамжуулан Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулж байгаа бол, цаг зав, зардалаа хэмнэж, манай төвд хандан үргэлжлүүлэн даатгуулаарай. 
Та бүхэн манай төвд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу.

 

Хаяг: Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва кунвон буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны 4-р гарц, замын эсрэг талд White Horse барилгын 9 давхарт байрлаж байна. 

 

SDD.jpg

 

tov hayg.jpg

 

БНСУ ДАХЬ “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБА
02-2278-8030, 02-2278-8034

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
135 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
134 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7166
133 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
132 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
131 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
130 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
129 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
128 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
127 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
126 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
125 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
124 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
123 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
122 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
121 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
120 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
119 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
118 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
117 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9284