메뉴 건너뛰기


Амжилттай үйлдвэржиж чадсан үлгэр жишээ улсын нэг бол Өмнөд Солонгос (цаашид Солонгос гэнэ) гэгддэг. 1900-аад оны үед Азийн хамгийн ядуу улс байсан Солонгосын эдийн засаг сайжирч өдий зэрэгт хүрсэн түүхийг Засгийн газар ямар байж болох, юу хийж чаддагийг тод томруун харуулж чадсан түүх ч хэмээн үнэлдэг. Өнөөдөр тус улс эдийн засгаараа дэлхийд наймд, Азид эхний гуравт эрэмбэлэгдэж байна.

Өнөөгийн хөгжил дэвшлийнх нь эхийг сурвалжилваас 46 жилийн өмнө боловсруулсан экспортыг дэмжих бодлоготой холбоотой ажээ. Энэ бодлого нь байгалийн баялаг багатай, дотоод зах зээл жижигтэй Солонгос улсад цагаа олсон, мэдрэмжтэй шийдэл байлаа. 1960-иад оны тэртээгээс “үнэгүй үдийн хоол үгүй” уриатай “нэг мод, нэг лууван” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь улс нэг дэг журамд захирагдаж, хүмүүсийг өрсөлдөөнд хөтлөх, компанийн үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжоор хангасан юм. Ийнхүү үйлдвэрлэлийг түүчээ болгосон дэлхийн тэргүүлэх зэргийн хөгжингүй орны өдийг хүртэл туулсан түүхэн замнал ямар байв?

 

 Хаант засгийг даган гол салбар болох хөдөө аж ахуй нуран уналаа.

 

   Чусонь гүрний үед олон олон асуудлууд ээлж дараалан гарч байлаа. Япон болон Хятадаас халдан ирсэн цэргүүд захиргаадалтын системийг нурааж, зах зээлийн эдийн засгийг эхлүүлэхийг шаардсан юм. Ингэснээр уналтад орсон Засгийн газар будаа болон хөвөн даавуу эдлэлээс татвар авч алба гувчуурын эхлэлийг тавьсан түүхтэй.

Энэ үед тулгарсан хүндхэн асуудлууд бүгд тариалангийн талбайтай холбогдож байсан юм. Албан тушаалтнууд тариаланчдад эрхийнх нь дагуу газар өмчлүүлэхийн оронд  усны нөөц ихтэй тариалангийн талбайг шан харамжийн төлөө фермийн аж ахуй эрхлэх хүмүүст өгч байлаа. Ингэснээр газар өмчлөх эрх нь хөндөгдсөн тариаланчид ой модыг шатааж тариалангийн талбай бий болгоход ч бэлэн байв. Үүнээс болж ой мод хурдацтай сүйдсэн байдаг.

Түүнчлэн тариалангийн талбайн салан задгай, замбараагүй системээс болж хөдөө аж ахуй, нэн ялангуяа тариалангийн гарц буурсан юм. Тариаланчид шинэ соортын будааны үр гаргаж авахын зэрэгцээ тариалангийн талбайг усны нөөцтэй холбох усан замыг өөрсдөө барьж эхлэв. Гэсэн ч эрх мэдэлтнүүд улам даварч тэдний барьсан замаас хувьдаа төлбөр цуглуулах болсноор тариачид улсын хэмжээнд эсэргүүцлийн хувьсгалыг эхлүүлжээ. Удирдлагууд энэ бослогыг Япон, Хятадын цэргийн тусламжтайгаар зогсоож чадсан ч үүнээс үүдсэн хамгийн том үр дагавар нь Япон, Хятадын дайн болсон юм.

Тэдний усжуулалтыг дэмжих арга хэмжээ бүтэлгүйтлээр дууссан нь төр унах явцыг түргэсгэсэн бөгөөд үүнээс болж  тариалангийн газрын үнэ шалдаа бууж, хуурай аж ахуйн үнэ цэнэ огцом өсөв. Энэ үед тариаланчид бүгд шахуу худалдаа наймаа болон хуурай аж ахуйн салбарыг сонгосон юм. Үүнээс гадна хүн амын өсөлт зогсож, нас барагсдын тоо ихсэх болсноор хүн амын зогсонги байдлын зуун үргэлжлэв. Мөн амьжиргааны түвшин ч муудлаа. Ажлын хөлс, түрээс ч буурч, татварын орлого багасаж төсвийн алдагдалд оров. Ийнхүү хаант засаг хөдөө аж ахуйн салбарыг аван нуран унасан байна.

  

Японы колониос орчин үеийн эдийн засагтай улс болсон гол түлхүүр нь үйлдвэржилт байлаа.

Хаант засгийг Японы колонийн Засгийн газар орлож эхэлснээр тус улсад худалдаа арилжаа эхлэх, үйлдвэржилтийн суурь тавигдах гол нөхцөл бүрджээ. Японы зүгээс ч колонийн улсыг хөгжүүлэхээр цогц арга хэмжээ авч эхлэв. Эхлээд дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд хурдны замыг уртасгаж, зам, боомт болон харилцааны сүлжээг сайжруулах алхам хийлээ. Үргэлжлүүлэн хүн амын зогсонги байдлыг болиулахаар эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Ингэснээр анх удаа орчин үеийн эм, тариа Солонгос улсад нэвтэрч, шинэлэг эмнэлгүүд баригдах болов. Сүүлээр хоцрогдсон боловсролын системийг Японы шинэлэг сургалтаар сольсон байна. Үр дүнд нь 1910 онд нэг хувьтай байсан бага сургуулийн элсэлт 1943 онд 47 хувь хүртэл өсжээ.

Колонийн Засгийн газар дэд бүтцийн бодлогыг маш сайн хэрэгжүүлсэн гэдгээрээ үнэлэгддэг. Усжуулалтын асуудлыг шийдэхээр татаас өгөх болж, шинэ усан зам болон усны нөөц барихад шаардлагатай зардал, мэдээллийг гаргаж байсан ч дэлхийн хөдөө аж ахуйд хямрал нүүрлэж 1920 оны сүүл, 1930 оны эхэн үед цагаан будааны үнэ огцом унасан билээ. Энэ нь улс даяар хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэл рүү шилжих эхлэл болсон (1911-1940 онд ДНБ-д үйлдвэрлэлийн эзлэх хувь 6-28% хүрсэн ч хөдөө аж ахуй 76-41% болон буурчээ).

1937 онд Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоноор Солонгосын хойгийн хойд хэсэгт байлдааны хэрэгсэл үйлдвэрлэх аж үйлдвэрийн баазаа байгуулав. Ийнхүү Солонгос улсын нэгэн үеийн уналт эцэслэж орчин үеийн эдийн засаг руу хөтлөгдсөн үе эхэллээ (Колонийн үед дээрх гурван үе шаттай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох бодит хэрэглээ нэмэгдэж, Солонгосчууд илүү боловсролтой болж, дундаж наслалт уртассан байдаг).

 

Үргэлжлэл бий...

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------

Ашигласан материалууд:

Солонгосын эдийн засгийн түүх

Экспортын үйлдвэрлэлийг түшиглэсэн Солонгосын дэвшил

Өмнөд Солонгосын зах зээл


trends.mn site naas




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
135 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
134 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
133 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
132 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
131 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
130 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
129 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
128 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
127 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
126 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
125 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
124 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
123 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
122 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
121 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
120 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
119 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
118 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
117 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9281