메뉴 건너뛰기


Вьетнам улсын иргэн 25-н настай эмэгтэй Б өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр Солонгос улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ.

     Тэрээр Ханой хотоос нисч Солонгос улсын Инчон дах олон улсын нисэх онгоцны буудал дээр бууж Японы Токио хот руу нисэх онгоцны тасалбартай байсан ч онгоцондоо суугаагүй байна. Харин тус улсад зорчих иргэдэд зориулсан гадаад паспортоо уншуулан тухайн улсын хилийг нэвтэрдэг автомат төхөөрөмж бүхий хэсэгт очиж, тэнд байсан шилэн хаалгыг түлхэн хил нэвтэрсэн байна.

    Шилэн хаалга түлхэгдэх үед дохиолол дугарсан ч хамгаалалтын ажилтнууд ирж шалгаагүй ба Солонгос улсад хөл тавьсан тэрээр цааш Сөүл хот орох автобусанд сууж явсан ч өнөөг хүртэл олдоогүй байна.

    Үүнтэй холбогдуулан Цагаачлалын албаны ажилтнууд гадаадын иргэд олноороо ажиллаж, амьдардаг газруудад эрчимтэй шалгалт хийж эхэлжээ.

     Энэхүү хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Хятад улсын хоёр иргэн мөн Инчон дах олон улсын нисэх онгоцны буудлын шилэн хаалганы цоожийг тайлан авч хил нэвтэрсэн гарсан бөгөөд тэдгээрийг дөрөв хоногийн дараа саатуулж эх оронд нь буцаасан юм байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4720
135 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
134 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774
133 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
132 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
131 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
130 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
129 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
128 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
127 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
126 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
125 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
124 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
123 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
122 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
121 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
120 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
119 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
118 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
117 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322