Солонгос ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ
2016.04.11 11:30
БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн визгүй зорчдог. Сүүлийн үед Монгол Улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачдын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй буцах тохиолдол ихэсчээ. Учир нь тухайн иргэн өмнө БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой аж. Мөн зочдын буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгаа, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан, тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх, шийдвэрийг гаргадаг байна. Тиймээс иргэд Чэжү хотрүү аялахаар төлөвлөж байгаа бол аяллын зорилгоо нотлох бичиг баримтаа сайтар бүрдүүлэхийг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.
А.САЯН