메뉴 건너뛰기


Өнгөрөгч сард Солонгос улсын нийслэл Сөүл хотноо дэлхийн 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах "Hairworld 2016" тэмцээн болж өнгөрсөн билээ. Манай улс 70 жилийн түүхтэй энэ тэмцээнээс анх удаа Аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргаад буй. Өнөөдөр дэлхийн аваргын алтан медаль болон хүрэл медаль хүртсэн үсчин, гоо сайханчид мэдээлэл хийлээ. 

Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Жандалын Довчинсүрэн:

--

-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?

-2016 оны гуравдугаар сарын 26-наас 29-ний хооронд үсчин гоо сайхны баг маань дэлхийн аваргын тэмцээнд оролцоод ирлээ. Энэ хугацаанд бид 2006 онд дэлхийн холбоонд элссэнээр дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд оролцох боломж маань нээгдсэн. Ингэснээр бид 10 жилийн хугацаанд ихээхэн амжилт гаргалаа. Нэн ялангуяа энэ жил маш өндөр амжилт гаргсан. Үүнд аваргын алтан медалийг С.Мөнхнасан, хүрэл медалийг Н.Алтаншагай,  Б.Наранхүү, Г.Ганцоож нар авлаа. Гоо сайхны хүрэл медалийг мөн гурван эмэгтэй авсан нь Э.Нармандах, Г.Оюундалай Г.Нармандах нар юм. Нийтдээ бид зургаан хүрэл медаль, нэг алтан медаль авч ирлээ.

-Монгол улс анх энэ тэмцээнд хэзээнээс эхлэн оролцсон бэ?

-Одоо дэлхийн холбооны 70 жилийн ой болж байна. Гэтэл байгуулагдсанаас нь хойш 60 жилийн дараа Монгол улс үсчин, гоо сайхны салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд энэ салбарт элсэн орлоо. Орсноороо бид маш их амжилт гаргаж, маш их хөгжил дэвшил, техникийн ололтуудыг авчирсан. Өөрөөр хэлбэл, бид анх тэмцээнд орохдоо ямар урсгал чиглэл, юу байдгийг ч мэдэхгүй, зүгээр л нэг хүсэл, мөрөөдлөөрөө жигүүрлэсэн улсууд очиж байсан. Гэтэл өнөөдөр бид дэлхийн аварга болчихлоо. Ийм өндөрлөгт оччихоод байна.

-ЯАВАЛ БИД ҮНЭЛЭГДЭЖ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАСНЫХАА 
ТӨЛӨӨ БУСДЫН АДИЛ ШАГНАЛ УРАМШУУЛЛАА АВЧ БОЛОХ ВЭ-

-Амжилт гаргасан хүмүүсийг албан ёсоор, тогтоолын дагуу шагнаж урамшуулаагүй гэж та хэлж байсан?

-Тийм ээ. Бид 2012 онд Засгийн газрын шагнал, урамшууллын тогтоол батлуулсан. Гэвч амжилт гаргаад ирсэн энэ хүмүүсийг маань урамшуулах тал дээр үнэхээр учир дутагдалтай байгаа учир бид мэдээлэл хийж байна. Учир нь 2008 онд Н.Алтаншагай маань Азийн аваргын алтан цом авч байлаа. Өнөөдрийн өндөрлөгт хүрэх үндсэн суурь тэр цагаас эхэлсэн. Гадаадын олон орон тусгай шүүгчтэй, дасгалжуулагчтай, олон жил болсон туршлагатай байдаг. Тиймд бид энэ амжилт гаргаж байгаа хүмүүсээ дэмжиж, шүүгч нараа бэлтгэж байна. Миний бие анх ганцаараа л шүүгчээ, холбооныхоо бүх ажлыг, дасгалжуулагчаа хийгээд явж байлаа. Гэтэл өнөөдөр бид дэлхийн түвшинд хүрэхийн тулд шүүгч, дасгалжуулагч нараа, оролцогчдоо бэлдэж байна. Энэ болгоныг бий болгохын тулд 10 жилийн хөдөлмөр орсон. Энэний цаана Монгол улсын, эх орны минь нэр хүнд, энэ салбарын хөгжил, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд маш олон зүйл бий. Би саяхан Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслол дээр “Hall of Fame” ерөнхийлөгчийн шагнал болох цом болон өргөмжлөл хүртлээ. Нийтдээ 40 гаруй орон оролцсоноос ердөө зургаан хүнийг энэ шагналаар шагнаж байна. Энэ бүхнээс Монгол улсын минь нэр хүнд хаана явж байгааг бид харж болох юм. Манай залуус таван тивийн аварга болж, хоёр удаа алтан цомыг нь авч, Европ тивийн аварга болсон. Гэтэл энэ хугацаанд төр засгаас бид нэг ч төгрөг тоолж үзээгүй, хүний урманд “Хөдөлмөрийн хүндэт медаль” ч байхгүй сууж байна. Гэтэл гэртээ сууж байгаа нэг хүн л бараг “Алтан гадас”-тай сууж байгаа шүү дээ. Яагаад төр засаг биднийг шоовдор юм шиг хараад байна. Яагаад манай салбарын хөгжил, амжилтыг үнэлж спорт, урлагийн нэгэн адилаар "олгоно оо" гэсэн шагналаа олгохгүй байгаа юм бол оо? Гол шалтгаан нь юундаа байгаа юм бол оо?

-Та бүхэн аль яаманд харьяалагддаг юм бэ?

-Бид нэг мэдэхэд л “Хөдөлмөрийн яам”-нд харьяалагдсан, нэг мэдэхэд “Хөдөө аж ахуйн яаман дээр” оччихсон, нэг мэдэхэд “Аж үйлдвэрийн яам” дээр оччихсон явж байдаг. Тэр байгууллагад өөрсдийгөө таниулж, мэдрүүлэх гэж байтал солигдчихдог. Тэгэхээр энэ салбарыг ойлгох газар байхгүй болчихоод байна. Бид спортын, эсвэл урлагийн салбарт харьяалагдах ёстой юм уу, яаж явбал бид үнэлэгдэж, эх орныхоо нэрийг гаргасныхаа төлөө бусдын адил шагнал урамшууллаа авч болох вэ? Хаана ч явсан бид Монгол гэдэг ганц нэрийг гаргаж явдаг шүү дээ. Гэтэл Хятад, Орос улсын оролцогчид бүгд төрийнхөө бодлогын дагуу ирж, зардлыг нь цаанаас нь даагаад явуулдаг. Харин бид жигдрэх хувцсаа хүртэл өөрсдөө хийгээд, зардлаа өөрсдөө гаргаад явж байна. Ингээд амжилт гаргаад ирж байхад хүртэл тоохгүй байгаад ямар нэгэн шалтгаан байгаа гэж бодож байна. Бид найдаж байна, хүлээж байна.

-Төр засгаас та бүхэнтэй холбоо бариагүй юу?

-Яаман дээр очсон. Бидэнд салбарын тэргүүн, хүндэт жуух бичиг зэргийг шагнал болгож өгсөн. Харин Засгийн газрын тогтоолыг албан ёсоор хэрэгжүүлээгүй.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4719
135 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
134 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774
133 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
132 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
131 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
130 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
129 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
128 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
127 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
126 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
125 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
124 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
123 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
122 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
121 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
120 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
119 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
118 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
117 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322