메뉴 건너뛰기


БНСУ-ын Пхёнтхэк хотод нэгэн эмэгтэй орон сууцны цонхоор хүүхдүүдээ шидэж буй бичлэг шуугиан тариад байна. Орон сууцанд гал гарах үеэр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт байсан эмэгтэйд хүүхдүүдээ хэрхэн аврах вэ гэдэг асуудал үүсчээ. Гал улам хүчтэй асч, хормын төдийд байшинг бүхэлд нь бүрхсэн байна. Эмэгтэйд дөрвөн давхрын цонхоор үсрэх үү, эсвэл шатаж буй байшинд хүүхдүүдтэйгээ үлдэх үү гэдэг сонголт тулгарсан аж. Байшингийн гадна харж зогссон хүмүүс “Хүүхдүүдээ шид, зүгээр л шидчих” гэж зэрэг зэрэг орилж байжээ. Ингээд удалгүй бүсгүй хүүхдүүдээ нэг нэгээр нь цонхоор шидэж эхэлжээ. Хүүхдүүд нь нэг, гурав болон дөрвөн настай юм байна. Ингээд хүүхдүүдээ гаргасны дараа өөрөө үсэрсэн байна. Аз болоход тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдэж, галаас аврагдсан гэнэ. Тэднийг байшингийн ойролцоо явж байсан Осаны агаарын бааз дахь АНУ-ын цэргүүд аварчээ.huuhed.jpg



Бүсгүй хүүхдүүд нь маш их айж, уйлж байсан ч үүнээс өөр сонголтгүй байсан гэж CNN агентлагт ярьсан юм. Түүнчлэн түүний нөхөр Принс Энёоко эхнэр хүүхдүүдийг нь аварсан хүмүүст ямар их баярлаж байгаагаа илэрхийлэхэд ч багадаж байна. Насан туршдаа өртэй боллоо гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд Нигерийн иргэд бөгөөд Өмнөд Солонгос улсад цагаачлан амьдардаг аж. 




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
135 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48407
» Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
133 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096
132 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
131 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
130 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
129 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14561
128 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
127 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
126 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
125 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
124 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
123 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
122 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14837
121 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
120 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24873
119 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
118 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
117 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056