메뉴 건너뛰기


Сүүлийн үед Өмнөд Солонгосын дипломат албаныхантай холбоотой “хормойн явдал” тасрахгүй байна.

Тус улсын гадаад хэргийн яамны нэг ажилтан эмэгтэйчүүдийн биеийн хэсгийг гар утасны камер ашиглан нууцаар бичиж байсан нь илэрснийг өнгөрсөн Баасан гарагт хуулийн байгууллага мэдээлжээ.

office.jpg

Прокурорын мэдээлснээр Ким гэх энэ албан тушаалтан өнгөрсөн дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд нийт 16 удаа кафенд, автобусанд болон гадаад хэргийн яамны байранд нууц бичлэг үйлдсэн байна. Цагдаа нар түүнийг хамгийн сүүлийн үйлдэл дээр нь баривчилжээ. Гадаад хэргийн яам Кимийг албан тушаалаас нь огцруулж, сахилгын хатуу арга хэмжээ авсан байна. Яг хэрхэн шийтгэснийг эхний шүүх хурлын дараа ил болгох гэнэ. Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 20-нд гадаад хэргийн яам Чили дэх дипломат ажилтан Пак Жён Хакийг ажлаас нь халснаа зарласан юм. Тэрээр оршин сууж байсан улсынхаа өсвөр насны охидын биед халдсан нь батлагдсан ажээ. Тэрээр Солонгос хэл заах нэрийдлээр энэ хэргээ үйлдсэн байна. Түүнийг Чилиэс буцаан татаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Мөн арванхоёрдугаар сарын эхээр Ойрх Дорнодын нэгэн оронд суудаг элчин сайд өөрийн ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар цалингаа хасуулах шийтгэл хүлээсэн байна. Аль улсын элчин сайд болохыг гадаад хэргийн яам одоогоор нууцалж байгаа юм. Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
215 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
214 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
213 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
212 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
211 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
210 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 272
209 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 284
208 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 291
207 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
206 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
205 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
204 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
203 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
202 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
201 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
200 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
199 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 401
198 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417
197 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 428