메뉴 건너뛰기


Тоёта “2050 оноос хойш бензинээр явдаг машин хийхгүй” гэж зарлаж, Хонда Женерал Моторстой технологийн олон салбарт хамтрахаар тохирсноо мэдээллээ. “Тоокёо Мотор Шоу” ойртсоных уу, Ниссан болон бусад томхон автомашин үйлдвэрлэгчид нэг нэгнээсээ өрсөн янз бүрийн зорилт зорилго, төсөл хөтөлбөрөөсөө нийтэд зарлацгааж байна.  Хаибрид машин, зайгаар явдаг машин, жолоочгүй машин, интернэттэй машин... хөгжүүлэхээр ажиллаж буй төрөл олон янз байх агаад ирээдүй өөрчлөгдөхийг эрхгүй сануулна.

 

Тоёта корпорацийн захирал Такэши Үчиямада: “2050 оноос хойш бензинээр явдаг машин хийхгүй”.

Тоокёогийн байгаль орчны форум, 2015/10/14

Шинэ шат эхлэв

21 дүгээр зуун эхлээд 14 жил өнгөрчээ. 20 дугаар зууныг чимсэн бензинээр явдаг машинаас дараагийн шатанд шилжих явц эхэлж байна. Дизель хөдөлгүүртэй машин тойрсон маапаанаас болоод асуудалд орсон Волксваген салбар нь шинэ шатанд шилжихэд томхон үүрэг гүйцэтгэх шинжтэй. Тоёта 2050 он хүртэлх урт хугацааны зорилгоо зарласны маргааш Волксваген(VW) цахилгаанаар явдаг, цэнэглэдэг хаибрид зэрэг машинд технологийн судалгааны гол тэнхлэгээ шилжүүлнэ гэж мэдэгдэв.

EA189 гэгдэх дизель хөдөлгүүртэй VW группийн олон гол бүтээгдэхүүний нэр хүндэд асар том сэв суусан. VW бол дэлхий даяар 8 шинэ машин тутмын нэгийг борлуулдаг аварга тоглогч. Ийм том тоглогч цаашид цахилгаан, хаибрид машинд гол хүчээ хаяна гэвэл автомашин үйлдвэрлэлийн салбар тэр чигтээ өөрчлөгдөх хөшүүрэг, хурдасгагч болох магадлалтай.

Тэгээд 21-р зууны үлдсэн 86 жилд ямар өрсөлдөөн явагдах бол? Эхлээд өнгөрсөн 100 жилийг эргэн нэг харцгаая. 1915 он. Автомашин үйлдвэрлэгчид бүгд ялгаагүй жижиг, 200 гаран компани өрсөлдөж байсан гэх дата бий. Тэгээд ч зогсохгүй автомашины гол хийх компани, гадна биеийг хийх компани гэх мэтээр хуваагдсан байв. Технологи ч янз бүр байсан. 19 дүгээр зууны гол уналга болж өгсөн хүлэг морь зодог тайлж байлаа.

Хүн төрөлхтөн унаагаа юүлэхээр уурын хөдөлгүүртэй, бензиний хөдөлгүүртэй, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд зэхэв.  Уурын хөдөлгүүр үйлвэрлэдэг Stanley Steamer гэх компани дампуурсан нь Их Хямралын үе. 1929 он гэсэн үг. Түүнээс хойш дизель хөдөлгүүрийг ч, цахилгааныг ч ялж “бүхний уналга” болж чадсан нь бензинээр явдаг автомашин.

Форд Моторсын бүтээл, дэлхийд анхлан масс үйлдвэрлэгдсэн автомашин Т загвар Stanley Steamer-ийг дампуурахаас ч өмнө худалдаанд гарахаа больсон ч, илүү шинэлэг менежменттэй Женерал Моторс(GM) бензинээр явдаг автомашин үйлдвэрлэгчийн хааны титмийг шилжүүлж авснаар 1970-аад он хүртэл зах зээлийг засаглав. Ахиулаад хэлбэл GM-с ч өмнө “Т загварын масс үйлдвэрлэл эхэлсэн үед л 20 дугаар зууны автомашин үйлдвэрлэлийн салбарыг тулах суурь технологиуд цөм бүрдсэн байсан” гэх.

 2015 он. Салбар ямар болж ирэв? 20 дугаар зууны технологи дээр нэмээд хаибрид, цэнэглэдэг хаибрид, батарейгаар явдаг машин гэх мэт төрлүүд гарчээ. Бензинээр ажилладаг хөдөлгүүрийг аль нь залгамжилж авах нь хараахан тодорхойгүй... гэх үү ерөөсөө олон төрлийн технологи зэрэгцэн хэрэглэгдэх цаг ирж байна гэх тайлбар ч сонсдоно. Хэн ялах нь, бүгд юу унах нь тодроход дахиад 20-30 жил шаардлагатай болов уу.

 

Бүхий л боломжид бэлэн байх

“Дигитализион”. 9 сард халагдсан, VW-ны захирал асан М.Винтеркорн маапаан нь илрэхээс хэдхэн хоногийн өмнө зохиогдсон Франкфурт автомашины шоун дээр энэ үгийг дахин давтаж байв; утга нь дижиталжуулах. АНУ-д хэргийг нь илрүүлсэн байсныг  бараг л мэдэж байсан үе гэгдэнэ. Дизель хөдөлгүүр нь хэрэглэгчийн итгэл алдах болж байгааг мэдээд тэгж хэлсэн байж магадгүй ч

“Манай компани Apple, Google зэрэг компани салбарт шинээр нэгдэж байгааг харин ч талархан хүлээн авч байна, бид дижиталжсан автомашины эрин үеийг хэнээс ч хоцролгүй манлайлах болно”

гэж цохон тэмдэглэж байв.

М.Винтеркорн(баруун талд) Франкфуртын автомашины шоун дээр

Волксвагены хувьд яваандаа менежмент нь зүгширч ирнэ. Бусад АНУ-ын үйлдвэрлэгчид ч технологи солигдох үеийг боломж гэж харж амжилт олохын төлөө ажиллах нь мэдээжийн хэрэг. Япон үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн аюулгүй, чухал арга бол ямар ч технологи голлож гарч ирсэн бэлэн байхаар бодож бүх боломжийг зэхсэн байх. Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн тоглогчид ч нэхэн гарч ирж байна.

Мартаж болохгүй нэг зүйл, энэ зуун 20 дугаар зуунаас ялгаатай нь технологийн төрөл олширч, түвшин нь улам өндөрсөж, аналогоос дижитал болсон. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийн хурд нэмэгдсэн. Олс татах тэмцээнд хэн түрүүлэх вэ, ширүүн өрсөлдөөний шинэ эриний хөшиг нээгдэж байна.

 

 Никкэи

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
295 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
294 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
293 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
292 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
291 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
290 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 274
289 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 285
288 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
287 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
286 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
285 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
284 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
283 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
282 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
281 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
280 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
279 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 401
278 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
277 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417