메뉴 건너뛰기


Монголд хэн нь гол хүн бэ

2014.05.16 13:26

МИX Уншсан:6285

Ийм асуултыг Монголын хөрш улс Орос, Хятад, Казах тавьж байна. Орост бол Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадад БНХАУ-ын дарга Ши Зимпинь, Казахт Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хамгийн гол хүн. Харин Монгол Улсад шийдвэр гаргагч гол хүн хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. 

1991 он болтол Монгол Улсыг Монгол Ардын Хувьсгалт нам удирдаж гол удирдагч нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. 1991 оны өнгөт хувьсгалын дараа Монголд парламентын сонгууль болов. Ингэхээр энэ улсын хамгийн гол хүн нь Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн нь баймаар. Гэтэл үнэн хэрэгтээ байдал огт өөр. Нэг үгээр хэлбэл, дорно дахинд асуудал өөр. Байдлыг тайлбарлах гэж үзье. Түүхэн матерлизмаас хойш төрсөн хүмүүст ойлгоход бэрх байж болох юм. 

Онолоор бол сонгуульд ялсан нам өөрийн Засгийн газраа байгуулдаг. Ийм ч болохоор Ерөнхий сайд нь намын дарга байдаг. Эндээс л асуудал эхэлнэ. Хэрэв намын дарга нь Иосиф Сталин шиг хүн байвал яах вэ. Тэр Уинстон Черчиль шиг Ерөнхий сайд болж чадах уу. Амьдралд аль зүйл өөрөөр эргэхийг хэлж барах вэ дээ. Ийм хатуу удирдагчийн үе хэдийнээ өнгөрсөн. Хоёрдугаарт, бүх хүн ухаантай, боловсролтой болсон. Бүгд л эдийн засагч, түүхч... гээд. Гуравдугаарт намууд янз бүр. Жишээлэхэд, МАХН бол марксист-ленинист төрхтэй, удирдагч нь бүхнийг гартаа барьж байхыг эрмэлздэг. 

Монголын өөр нэг том нам нь олон удирдагчийн нэгдэл болсон Монголын Ардчилсан нам. Сонгуульд дангаараа ялж чадахгүй олон намаас Ардчилсан нам үүссэн. Өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг МСДН-ын гишүүн байсан. Нөгөөтэйгүүр АН-д олон фракц бүлэглэл байгаа учраас  урдахаа санагалзан хүчийг нь сулруулдаг. Ийм ч болохоор улстөрчид намаа яг л бээлий шиг сольж байдаг. Ардчилсан нам тус улсын Ерөнхий сайд байсан хүний тоогоороо Гиннесийн дээд амжилтын номд бичигдэнэ. Тэгэхээр АН-аас гарсан Ерөнхий сайдууд нь ихэвчлэн бэлгэ тэмдгийн чанартай. 

Гэтэл нөгөө талд МАХН аль хэдийнээ нэр, агуулга бодлого чиглэлээ өөрчилчихөөд байгаа. Одоо энэ нам Монгол Ардын нам болоод СоцИнтерний гишүүн болж үндсэндээ Социал демократ нам болсон. Энэ халдвар АН-ын бүхий л фракцад бас бий. МАН бас үндсэндээ төвийг сахиж, тэндээс гарсан Ерөнхий сайд өрсөлдөгч МАХН-ын Ерөнхий сайдыг бодвол илүү хүчирхэг байдаг юм. 
Оросууд, казахууд, хятадууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай асуудаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө л бэлгэ тэмдгийн чанартай хүн. Өнөөгийн Монголын удирдагчид энэ албан тушаалд санаархдаг ч үнэндээ бүгд Ерөнхийлөгч болж чадахгүй. Болж чадаагүйнх нь улс төрийн карьер дуусч байна гэсэн үг. 
Энэ улсын Ерөнхийлөгчийн албан тушаал улс төрийн зүтгэлтний хувьд карьерын төгсгөл. Тэр өөрийнхөө намаас тусгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор намын бат илэрхийлэхээ өгөх ёстой. Гэхдээ дөрвөн жил Ерөнхийлөгчийн албаа хашаад мултарвал, дараа нь дахиад хоёр дахиа нэр дэвшихийн тулд өөрийнхөө намд эргэж очно. 

Харин нам нь хүлээж авах уу. Авахгүй бол яах вэ. Тэгвэл тэр хүний улс төрийн карьер дөрвөн жилийн өмнө дуусч байгаа нь тэр. Үүнийг туулсан хүн бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат. Тэр үеийн МАХН түүнийг түлхэхэд шартай нэр дэвшигч өрсөлдөгч Монголын Ардчилсан намд очиж байж гэмээнэ хоёр дахиа сонгогдож, Ерөнхийлөгчийн алба хашсан. Хоёр дахь Ерөнхийлөгчид ямар ч асуудал байгаагүй болохоор найман жил энэ албыг хашиж чадсан. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд улс төрийн гамшиг тохиосон гэж болно. Ганцхан сонгуулийн хугацаанд ажилласан цор ганц Ерөнхийлөгч. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч асуудалгүйгээр хоёр дахиа сонгогдоод байгаа. 
Парламентын спикерийн хувьд яриад байх юмгүй. Ер нь, ойлгомжгүй албан тушаал. УИХ-ын нэг дарга карьераа алдахгүйн тулд жаахан ухаан зарсан гэх юм уу даа. Спикерээс буугаад тэр Боловсролын дэд сайд болоод тэр карьер нь дуусмагц Улсын их сургуулийн ректор болох шив дээ. 

Тэгэхээр тэвчээр муутай оросууд, хятадууд, казахууд Монголд хэн хамгийн гол хүн юм бэ гэсэн асуултдаа хариулт хүлээж байна. 
Хариулт нь маш энгийн. Монголд бүгд гол хүн. Тухайлбал, Монголын Эль Дорадо болсон говь нутагт эрдэнэс хайхаар ирээд итгэмжлэл олж, Засгийн газар юм уу, Ерөнхийлөгчийн анхаарлын төвд орж чадсан хаанахын ч юм нэг баян хөрөнгө оруулагч ч байж болно. 
Яг үнэнийг хэлбэл  Монголд гол хүн олон. Монгол асуудал ихтэй  орон. Гол нь, Монголын улс төр бизнесийн бүлэглэлүүдийн тэнцвэрийг олох явдал чухал. 
Гэхдээ тийм ч амар биш шүү хэмээн http://asiarussia.ru сайтад бичжээ. 
Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9428
115 Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9450
114 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9538
113 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9655
112 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
111 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10295
110 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
109 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
108 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
107 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
106 Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12966
105 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12976
104 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
103 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
102 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
101 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
100 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
99 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
98 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152
97 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326