메뉴 건너뛰기



ВАШИНГТОН. /Xinhua/. Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн үйлдвэрлэсэн “Galaxy Note 7” ухаалаг гар утасны батарей дэлбэрч, шатсан тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан уг гар утсыг зах зээлээс эргүүлэн татахыг АНУ-ын Засгийн газар пүрэв гарагт албан ёсоор үүрэг болгожээ.

АНУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах комиссын мэдэгдсэнээр, пүрэв гарагийг хүртэлх хугацаанд борлуулагдсан нэг сая орчим “Galaxy Note 7”-г ч мөн эргүүлэн татах аж.

galaxy7.jpg

Тус газраас гаргасан анхааруулгад “хэрэглэгчид уг гар утсыг ашиглаж, цэнэглэхгүй байх хэрэгтэй. 2016 оны есдүгээр сарын 15-наас өмнө борлуулсан “Galaxy Note 7” гар утсуудыг ч мөн адил эргүүлэн татаж байна” гэжээ.

АНУ-д борлуулагдсан “Galaxy Note 7” утас хэт халсан 92  тохиолдол, тэдгээрийн дотор шатсан 26, үүний улмаас эд хөрөнгөд хохирол учирсан 55, тодруулбал, машин болон гараашид гал гарсан тохиолдлууд бүртгэгдсэн” гэдгийг дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн наймдугаар сард “Galaxy Note 7”-г худалдаанд гаргаснаас хойш дэлхийн хэмжээнд 2.5 сая орчмыг  борлуулаад байгаа ажээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
235 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4719
234 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
233 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858
232 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
231 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
230 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
229 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
228 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
227 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
226 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
225 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
224 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
223 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
222 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
221 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
220 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
219 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
218 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
217 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500