메뉴 건너뛰기


Манай улсын иргэд хамгийн олноор ажиллаж амьдардаг БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оруулсанТодруулбал визний журамд гурван өөрчлөлт орсны нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон байна.

Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчлөгдсөн нөхцөлд хамрагдах иргэдийг хүрээг нэмсэн. Хоёрдугаарт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү журмын өөрчлөлтийг өнгөрсөн сарын 13-наас мөрдөж эхэлсэн байна. Ингэснээр өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банканд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулжээ.Энэ талаар БНСУ-ын манай улсад суух Элчин сайдын яамнаас тодрууллаа.

-Солонгосын виз олгох журамд өөрчлөлт орсон гэсэн. Яг ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Визний журамд гурван гол өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Хоёр­дугаарт, зайлшгүй урил­га шаардлагатай виз мэ­дүү­лэгчдийн хүрээг ба­гас­гасан. Гуравдугаарт, сан­хүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлт орсон.

-Журмын өөрчлөлтийг хэзээнээс мөрдөж эхэлсэн  бэ?

-Визийн журмын өөрчлөлтийг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн мөрдөж эхэлсэн.Визийн олгох журамд өөрчлөлт орсноор Солонгосыг зорих ир- гэдийн тоо нэмэгдэж байгаа. Өмнө нь БНСУ-ын ЭСЯ цонхоор өдөрт 40 хүний визийн мэдүүлгийг авдаг байсан бол одоо гурван газарт “Визийн мэдүүлэг төлөөлөн хүлээн авах төв”-өөр дамжуулан хүлээн авч байна. Шинэ журмыг өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн. Тэгэхээр зөвхөн манай төвд гэхэд өнгөрсөн гуравдугаар сард 1864 хүн мэдүүлгээ өгсөн бол, дөрөвдүгээр сард 2903 болж нэмэгдсэн. 

-Визийн журамд өөрчлөлт орсноор виз хүсэгчдэд ямар давуу талтай вэ?

-Жил бүр шалгаруулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийн эхний 20 аж ахуй нэгжид ажилладаг иргэдийн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтын оронд тухайн компанийхаа татварын тодорхойлолтыг өгч виз мэдүүлэх боломжтой болсон. Мөн ердийн аялалын визний хувьд урилгагүйгээр санхүүгийн чадвараа илтгэх бичиг баримтаа өгснөөр виз мэдүүлэх боломжтой. Өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банкинд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулсан. Визийн журмын өөрчлөлтийн давуу тал нь, нэгдүгээрт, виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал өмнөхөөсөө цөөрсөн. Хоёрдугаарт, нөхцөл нь хялбар болсон гэж ойлгож болно. Тиймээс визийн 20 орчим төрлийн бүрдүүлэх материал цөөрч, иргэдэд чирэгдэлгүй хялбар болсон. Мөн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний ч шаардлагагүй. Хувиараа бизнес эрхлэгч, нийгмийн даатгал төл- дөггүй, ажил эрхэлдэггүй хүн таван сая төгрөг байршуулаад визэнд орох эрхтэй болсон.


http://goomaral.com/zuvluguu/8579-500-deesh sitenaas 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
195 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
194 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
193 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
192 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
191 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
190 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
189 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
188 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
187 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
186 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
185 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
» Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
183 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
182 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
181 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
180 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
179 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
178 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
177 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411