메뉴 건너뛰기


ОТТАВА./ВВС/. Нэгэн канад эмэгтэй 30 жилийн турш нэг ижил тоогоор лото бөглөж байсны эцэст 3.9 сая доллар хожсон байна.

Канадын Нова Скоша мужийн Зүүн Пассаж хотын оршин суугч Ольга Бено гэдэг энэ эмэгтэй 1989 оны тавдугаар сард багц тоог зүүдэндээ харсныхаа дараа тэдгээр тоог ашиглан лотто бөглөсөөр иржээ. Тэрбээр хавдраар өвчилсөн бөгөөд эмчилгээ хийлгэхийн тулд байраа зарсан байна. Гэвч тэрбээр одоо шагналын мөнгөөрөө орж гарахад хялбар ранчо загварын байшин барих ажээ.

“Би тоонуудыг мэдэрч байсан бөгөөд лото бөглөсний орой миний тоонууд зурагтаар гарч байсан боловч би нүдэндээ итгээгүй тул цааш нь үзэлгүй орхисон. Гэвч маргааш өглөө нь сониноос тоонуудыг хартал миний зүүдэлсэн тоонууд байлаа. Тэгээд би дүү рүүгээ утасдаж "би лото хожсон байна" гэж хэлсэн. Харин дүү минь надад итгэлгүй "үнэнийг хэлмээр байгаа үедээ дахиж залгаарай" гэж хэлсэн” хэмээн тэрбээр болсон явдлын талаар ярилаа.

12 дугаар сарын 28-ны өдрийн лотоноос 3.9 сая доллар хожсон хоёр хүний нэг нь Ольга Бено бөгөөд нөгөө нэг хүн нь баруун Канадад амьдардаг байна.

Ольга Бено 10 жилийн өмнө хорт хавдар тусч, эмчилгээний мөнгө олохын тулд байшингаа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ өвчнийг даван гарахад миний нөхөр, хүүхдүүд, ач зээ нар ихэд тусалж дэмждэг гэж тэрбээр хэлээд, тэднийг “Disney World”-өөр аялуулна гэдгээ хэлэв. 

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
195 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
194 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
193 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
192 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
191 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
190 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
189 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
188 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
187 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
186 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
185 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
184 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
183 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
182 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
181 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
180 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
179 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
178 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
177 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411