메뉴 건너뛰기


МОСКВА./asiarussia.ru/. АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ урьд өмнө нь зөвхөн Мэрилэнд муж улсын Үндэсний архивын газрын дөрвөн компьютерын терминалд маш нууцын зэрэглэлтэйгээр

хадгалагдаж байсан 13 сая орчим хуудас нууц материалыг олон нийтэд ил болгожээ.

Ийнхүү ил болгосон зарим материалууд нь алан хядах ажиллагаатай тэмцэх чиглэлээр явуулж байсан болон “Хүйтэн дайны” үед ТТГ-ын явуулж байсан үйл ажиллагааны талаар илүү тодорхой мэдэж авахад дөхөм болно. Мөн эдгээр баримтуудын дотор өнгөрсөн зууны 50-аад онд дэгдсэн Солонгосын дайнтай холбоотой материалууд байгаа ажээ.

Нууц материалуудын нэгэн бүлэгт БНМАУ-тай холбоотой, тодруулбал түүний зэвсэгт хүчинтэй холбоотой баримтууд байна.

ТТГ-ын баримтуудад дурдсанаар, тэр үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен Монголыг уг дайнд татан оролцуулах санаачилга гаргажээ. Тэрбээр Коммунист намын нэгэн их хурал дээр үг хэлэхдээ, ялалтанд хүрэх цорын ганц арга зам бол энэ дайнд БНМАУ-ын цэргийг татан оролцуулах явдал хэмээн мэдэгдэж байжээ.

Эдгээр бүр баримтуудын дотор илүү тодорхой, “тулалдааны талбараас” ирсэн мэдээлэл ч байгаа аж. Тухайлбал, 1951 оны 6-р сарын 13-ны өдрийн мэдээнд “Солонгосын хойг дээр БНХАУ-ын Өвөр Монголын автономит район, Монголын Ардын армийн цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байна. Эдгээр цэргийн анги нэгтгэлүүд нь хоорондоо уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд найрсаг сайн харилцаатай. Гэхдээ БНМАУ-ын цэргүүд Хятадын “монгол биш” цэргийн ангиудтай харилцахгүй байгаа төдийгүй тэднээс болгоомжилдог. Харин Монголын цэргүүд ЗХУ-ын сургагчдын зөвөлгөөг бараг л үг дуугүй даган биелүүлдэг – тэд яг л “сохор бухнуудтай адил”. Солонгосын хойгт байрлаж буй Монголын цэргийнхний нийт тоо 5000-10000 –ын хооронд хэлбэлзэж байна" гэж дурджээ.

Түүнээс гадна "Хойд Солонгосын талд Монголын армийн 200 зөвлөх, ажиллаж байгаа болон БНМАУ-ын 100 мянган цэрэг дайнд оролцож байгаа гэсэн Япон, Тайваны  мэдээлэл нь худал" гэдгийг дээрх мэдээнд дурдаад "БНМАУ-аас 5000-аас 10000 цэрэг оролцсон ч байж болох юм" гэжээ.

“Францын тагнуулын албаныхан Шанхай дахь Хятадын архивт орох зөвшөөрөл авлаа: Монголын Ардын армийн зөвлөхүүд Хойд Солонгосын армид ажиллаж, Пусан хүртэл довтлох төлөвлөгөө боловсруулсан боловч БНХАУ-ын сайн дурынхан ирснээр тэд буцлаа” гэж бичсэн А.Столыпины мэдээллийг ТТГ мөн дэлгэн тавьжээ./2017.02.02/

 О. Барс

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
195 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
194 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
193 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
192 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
191 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
190 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
189 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
188 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
187 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
186 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
185 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
184 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
183 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
182 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
181 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
180 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
179 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
178 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
177 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411