메뉴 건너뛰기


СӨҮЛ./Yonhap/.Өмнөд Солонгост айлчилж буй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл бол АНУ үндэсний аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан гол асуудал гэж үзэж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

Ж.Маттисын Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлал өчигдөр эхэлжээ. Энэ нь түүний хувьд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар гадаадад хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хван Кё Ан болон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын газрын дарга Ким Кван Жин нартай өчигдөр уулзжээ.

Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, Ким Кван Жинтэй Ж.Маттис хэлэлцээ хийх үеэрээ “Өмнөд Солонгосыг хамгаалахад АНУ цаашид ч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэсэн байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг төлөвлөсөн ёсоор энэ онд Өмнөд Солонгост байрлуулахаар тэд тохиролцжээ.

АНУ-ын нутаг дэвсэгт хүрч цохилт өгөх чадалтай тив алгасах баллистик пуужинг зохион бүтээсэн гэж Умард Солонгос мэдэгдсэнтэй холбоотойгоор АНУ сонор сэрэмжээ дээшлүүлж байна. Өмнөд Солонгос болон Японы албаны хүмүүстэй энэ асуудлаар тусгайлан хэлэлцээ хийх бодолтой байгаагаа Ж.Маттис илэрхийлжээ.

Ж.Маттис өнөөдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Ку-тай хэлэлцээ хийгээд үдээс хойш Япон руу явах аж.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
195 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
194 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
193 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
192 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
191 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
190 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
189 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
188 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
187 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
186 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
185 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
184 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
183 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
182 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
181 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
180 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
179 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
178 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
177 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411