Солонгос Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ
2019.02.27 13:43
Олон цагийн нислэгт нярай, нялх хүүхэдтэй явах нь ээж, аав, хүүхдэд төдийгүй хамт зорчиж буй хүмүүст ч маш түвэгтэй байдаг. Тэгвэл уг асуудлыг ухаалгаар шийдсэн нэгэн Солонгос ээжийн захидал цахим орчинд хүмүүсийн талархлыг хүлээгээд байна.
Сөүл-Сан Франциско руу 4 сартай хүүхдээ авч яваа солонго ээж хүүхдийнхээ анхны аялалдаа хэрхэн бэлдсэн нь, мөн ази ээж нарын хамгийн чухал, бас үлгэр дуурайлал болдог өөрийнхөө хүүхдийг анхаарахын зэрэгцээ бусдад түвэг учруулахгүй байх дүрмийг ч гайхалтайгаар хэрэгжүүлж чадсан түүхийг товчхон хүргэе.
10 гаруй цаг үргэлжлэх Сөүл-Сан Франциско чиглэлийн нислэгийн үеэр хүүхэд нь уйлж, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулахвий хэмээн болгоомжилсон ээж зорчигчдийн тоогоор буюу 200 гаруй уутанд амттан, чихний бөглөө болон хүлцэл өчсөн захидал хүүгийнхээ нэрийн өмнөөс бичиж бэлджээ. Захидалд: Сайн байна уу. Намайг Жанву гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр би АНУ руу авгатайгаа уулзахаар ээж, эмээтэйгээ хамт нисч байна. Амьдралдаа анх удаа онгоцоор нисч байгаа болохоор жаахан аймар бас тавгүй байна. Тийм болохоор би чанга уйлж магадгүй. Уйлахгүй гэж амлаж чадахгүй ч хичээх болно. Уучилж өршөөнө бизээ. Миний ээж та бүгдэд зориулж амттан,чихний бөглөөтэй жижигхэн уут бэлдсэн байгаа. Хэрвээ би хэтэрхий их чимээ гаргавал та чихээ бөглөчихөөрэй.Тавтай аялаарай. Баярлалаа гэж бичжээ.
Ээж, хүү хоёртой хамт зорчсон хүмүүсээс нэг нь уг захидлыг фэйсбүүк хуудсандаа нийтэлснээр дэлхий дахинд түгэж, солонгос ээжийн ухаалаг бас хичээнгүй занг магтахын зэрэгцээ нялх хүүхэдтэй зорчигчдод илүү хүндэтгэлтэй, тэвчээртэй хандах уриалга болон түгээд байна.
http://eagle.mn/r/56468?fbclid=IwAR1ZSoiiHX257hRcjuzsXIUMr0lIlFbxz058rJ48lt3MP4XtwQFJQfoANrQ