메뉴 건너뛰기


Амжилттай үйлдвэржиж чадсан үлгэр жишээ улсын нэг бол Өмнөд Солонгос (цаашид Солонгос гэнэ) гэгддэг. 1900-аад оны үед Азийн хамгийн ядуу улс байсан Солонгосын эдийн засаг сайжирч өдий зэрэгт хүрсэн түүхийг Засгийн газар ямар байж болох, юу хийж чаддагийг тод томруун харуулж чадсан түүх ч хэмээн үнэлдэг. Өнөөдөр тус улс эдийн засгаараа дэлхийд наймд, Азид эхний гуравт эрэмбэлэгдэж байна.

Өнөөгийн хөгжил дэвшлийнх нь эхийг сурвалжилваас 46 жилийн өмнө боловсруулсан экспортыг дэмжих бодлоготой холбоотой ажээ. Энэ бодлого нь байгалийн баялаг багатай, дотоод зах зээл жижигтэй Солонгос улсад цагаа олсон, мэдрэмжтэй шийдэл байлаа. 1960-иад оны тэртээгээс “үнэгүй үдийн хоол үгүй” уриатай “нэг мод, нэг лууван” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь улс нэг дэг журамд захирагдаж, хүмүүсийг өрсөлдөөнд хөтлөх, компанийн үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжоор хангасан юм. Ийнхүү үйлдвэрлэлийг түүчээ болгосон дэлхийн тэргүүлэх зэргийн хөгжингүй орны өдийг хүртэл туулсан түүхэн замнал ямар байв?

 

 Хаант засгийг даган гол салбар болох хөдөө аж ахуй нуран уналаа.

 

   Чусонь гүрний үед олон олон асуудлууд ээлж дараалан гарч байлаа. Япон болон Хятадаас халдан ирсэн цэргүүд захиргаадалтын системийг нурааж, зах зээлийн эдийн засгийг эхлүүлэхийг шаардсан юм. Ингэснээр уналтад орсон Засгийн газар будаа болон хөвөн даавуу эдлэлээс татвар авч алба гувчуурын эхлэлийг тавьсан түүхтэй.

Энэ үед тулгарсан хүндхэн асуудлууд бүгд тариалангийн талбайтай холбогдож байсан юм. Албан тушаалтнууд тариаланчдад эрхийнх нь дагуу газар өмчлүүлэхийн оронд  усны нөөц ихтэй тариалангийн талбайг шан харамжийн төлөө фермийн аж ахуй эрхлэх хүмүүст өгч байлаа. Ингэснээр газар өмчлөх эрх нь хөндөгдсөн тариаланчид ой модыг шатааж тариалангийн талбай бий болгоход ч бэлэн байв. Үүнээс болж ой мод хурдацтай сүйдсэн байдаг.

Түүнчлэн тариалангийн талбайн салан задгай, замбараагүй системээс болж хөдөө аж ахуй, нэн ялангуяа тариалангийн гарц буурсан юм. Тариаланчид шинэ соортын будааны үр гаргаж авахын зэрэгцээ тариалангийн талбайг усны нөөцтэй холбох усан замыг өөрсдөө барьж эхлэв. Гэсэн ч эрх мэдэлтнүүд улам даварч тэдний барьсан замаас хувьдаа төлбөр цуглуулах болсноор тариачид улсын хэмжээнд эсэргүүцлийн хувьсгалыг эхлүүлжээ. Удирдлагууд энэ бослогыг Япон, Хятадын цэргийн тусламжтайгаар зогсоож чадсан ч үүнээс үүдсэн хамгийн том үр дагавар нь Япон, Хятадын дайн болсон юм.

Тэдний усжуулалтыг дэмжих арга хэмжээ бүтэлгүйтлээр дууссан нь төр унах явцыг түргэсгэсэн бөгөөд үүнээс болж  тариалангийн газрын үнэ шалдаа бууж, хуурай аж ахуйн үнэ цэнэ огцом өсөв. Энэ үед тариаланчид бүгд шахуу худалдаа наймаа болон хуурай аж ахуйн салбарыг сонгосон юм. Үүнээс гадна хүн амын өсөлт зогсож, нас барагсдын тоо ихсэх болсноор хүн амын зогсонги байдлын зуун үргэлжлэв. Мөн амьжиргааны түвшин ч муудлаа. Ажлын хөлс, түрээс ч буурч, татварын орлого багасаж төсвийн алдагдалд оров. Ийнхүү хаант засаг хөдөө аж ахуйн салбарыг аван нуран унасан байна.

  

Японы колониос орчин үеийн эдийн засагтай улс болсон гол түлхүүр нь үйлдвэржилт байлаа.

Хаант засгийг Японы колонийн Засгийн газар орлож эхэлснээр тус улсад худалдаа арилжаа эхлэх, үйлдвэржилтийн суурь тавигдах гол нөхцөл бүрджээ. Японы зүгээс ч колонийн улсыг хөгжүүлэхээр цогц арга хэмжээ авч эхлэв. Эхлээд дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд хурдны замыг уртасгаж, зам, боомт болон харилцааны сүлжээг сайжруулах алхам хийлээ. Үргэлжлүүлэн хүн амын зогсонги байдлыг болиулахаар эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Ингэснээр анх удаа орчин үеийн эм, тариа Солонгос улсад нэвтэрч, шинэлэг эмнэлгүүд баригдах болов. Сүүлээр хоцрогдсон боловсролын системийг Японы шинэлэг сургалтаар сольсон байна. Үр дүнд нь 1910 онд нэг хувьтай байсан бага сургуулийн элсэлт 1943 онд 47 хувь хүртэл өсжээ.

Колонийн Засгийн газар дэд бүтцийн бодлогыг маш сайн хэрэгжүүлсэн гэдгээрээ үнэлэгддэг. Усжуулалтын асуудлыг шийдэхээр татаас өгөх болж, шинэ усан зам болон усны нөөц барихад шаардлагатай зардал, мэдээллийг гаргаж байсан ч дэлхийн хөдөө аж ахуйд хямрал нүүрлэж 1920 оны сүүл, 1930 оны эхэн үед цагаан будааны үнэ огцом унасан билээ. Энэ нь улс даяар хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэл рүү шилжих эхлэл болсон (1911-1940 онд ДНБ-д үйлдвэрлэлийн эзлэх хувь 6-28% хүрсэн ч хөдөө аж ахуй 76-41% болон буурчээ).

1937 онд Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоноор Солонгосын хойгийн хойд хэсэгт байлдааны хэрэгсэл үйлдвэрлэх аж үйлдвэрийн баазаа байгуулав. Ийнхүү Солонгос улсын нэгэн үеийн уналт эцэслэж орчин үеийн эдийн засаг руу хөтлөгдсөн үе эхэллээ (Колонийн үед дээрх гурван үе шаттай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох бодит хэрэглээ нэмэгдэж, Солонгосчууд илүү боловсролтой болж, дундаж наслалт уртассан байдаг).

 

Үргэлжлэл бий...

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------

Ашигласан материалууд:

Солонгосын эдийн засгийн түүх

Экспортын үйлдвэрлэлийг түшиглэсэн Солонгосын дэвшил

Өмнөд Солонгосын зах зээл


trends.mn site naas




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
195 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
194 Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29809
193 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
192 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
191 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
190 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27633
189 Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
188 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26830
187 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
186 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
185 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
184 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
» Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24874
182 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
181 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
180 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
179 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
178 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
177 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056