메뉴 건너뛰기


Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. Ерөнхийлөгчийг суудлаасаа огцорч өгөхгүй байгаад нь бухимдсан 48 настай эр энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэгдэн цагдаа нарт баригджээ. Цагдаагийн газрын хэлж байгаагаар энэ этгээд нь 2012 онд өөр нэг ерөнхийлөгч болох Ро Дэ Угийн гэр музейд гал тавьж байсан хүн гэнэ.

 
 

Ерөнхийлөгч Пакын эцэг эх болох ерөнхийлөгч асан Пак Чун Хэ, түүний эхнэр Ёк Юн Со нарын гэр музей тус улсын зүүн өмнө зүгийн Гуми хотод байрладаг. Өчигдрийн түймрээр уг байгууламжийн ихэнх хэсэг нь шатсан байна.

Өчигдөр өглөө эцгийнхээ голомтод очсон ерөнхийлөгч Пак Гын Хэ буцах замдаа уйлж байсныг албаны хүмүүс гэрчилжээ.

Өмнөд Солонгосын парламент одоогоор түүнийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах, эсвэл буруутайд тооцож яллах (impeachment) эсэх дээр хуваагдаад байна. Түүнийг хэрхэн албан тушаалаас нь огцруулах асуудлыг парламент удахгүй хэлэлцэх юм. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн олон нийтийн дундах нэр хүнд 4 хувь хүрээд байгааг өнгөрсөн долоо хоногт зарлагдсан санал асуулгын дүн харуулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
155 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
154 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
153 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
152 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15295
151 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
150 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15288
149 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195
148 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15182
147 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
146 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
145 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
144 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14837
143 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774
» Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
141 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
140 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14514
139 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
138 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152
137 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900