메뉴 건너뛰기


1219172_article_99_20150205163103.jpg


    Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон өнөөдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралд оролцлоо.

    Тэрээр сүүлийн үед тус улсад оршин суух гадаадын иргэдийн , Солонгос улсын иргэдийн эсрэг үйлдэх   хүнд,  ноцтой гэмт хэргийн тоо өсч байгаатай холбогдуулан  Солонгос улсын  иргэдийн  аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцлийг хангахын тулд,  хууль бус гадаадын иргэдийн дунд хийгдэх хяналт шалгалтыг эрчимжүүлж, тэднийг эх оронд нь албадан буцаах үүрэг даалгаврыг зохих албан тушаалтнуудад өглөө.

    Солонгос улсад 2011 онд гадаадын иргэдийн үйлдсэн  хүнд , ноцтой  696  удаагийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо 2012 онд 712, 2013 онд 837 болж жил бүр өссөн үзүүлэлттэй  байна. Үүний адилаар тус улсад амьдран суух хууль бус гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр эдүгээ  200 мянга давж байгаа бөгөөд эдгээрт хяналт, шалгалт хийж байх цагдаагийн байгууллагын нэг ажилтанд ноогдох гадаадын хууль бус иргэдийн тоо  өссөн байна.

   Тиймээс 2015 онд хууль бус гадаадын иргэдэд хийх бичиг баримтны шалгалтыг өмнөх жилээс ч илүү эрчимжүүлж, иргэд нь  хамгийн их хараар үлддэг орны иргэдэд олгох бүх төрлийн визийг олгохдоо маш нарийн судалгаа хийж байх үүрэг даалгавар өгчээ.  Мөн тус улсад визагүй зорчдог орнуудаас ирэх гадаадын иргэдэд хийх хяналтыг ихэсгэж, хараар үлдэх магадлал ихтэй гэж тооцсон иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар боллоо.

   Тиймээс гадаадын хууль бус ажилчдын дунд хийх эрчимжүүлсэн шалгалтыг  2015 оны турш хийнэ гэж ойлгож болох үүрэг даалгаврыг Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон  өнөөдөр өгсөн байна.



WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
135 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
134 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
133 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
132 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
131 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12976
130 Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12966
129 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
128 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
127 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
126 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
125 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10295
124 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
123 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9655
122 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9538
121 Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9450
120 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9428
» Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
118 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
117 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203