메뉴 건너뛰기



СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост өнөөдрөөс эхлэн “хээл хахууль” гэдэг ойлголтыг илүү тодорхой болгосон хууль үйлчилж эхэллээ.


south_korea.jpg

Хуулинд зааснаар, төрийн албан хаагчид, сэтгүүлчид болон дунд сургуулийн багш нар 50 мянган вон /45 доллар/-оос илүү үнэтэй бэлэг сэлт авах, зоогийн газарт 30 мянган вон /27 доллар/-оос дээш хэмжээний мөнгөөр дайлуулах, буяны цайллага болон баяр ёслолын үеэр 100 мянган вон /90 доллар/-оос давсан хэмжээний мөнгө авахыг хоригложээ. 

Түүнээс гадна, засгийн газрын албан тушаалтнууд их дээд сургуульд багшилсныхаа хөлсөнд авах мөнгөний дээд хэмжээг ч мөн тодорхой заасан байна. Тодруулбал, лекц уншсаны хөлсөнд 500 мянган вон /450 доллар/-оос их мөнгө авахыг хориглосон аж.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Гё Ан хуулинд гарын үсэг зурах үеэрээ хэлэхдээ “энэ хуулийн ачаар манай улсад илүү шударга, илүү ил тод нийгмийг байгуулах боломжтой болно” гэжээ. Тэрбээр цааш нь дурдахдаа, хууль үйлчилж эхэлснээр хөдөө аж ахуйн компаниудад учрах хохирлыг багасгах талаар засгийн газар ажиллах болно гэлээ. Учир нь, өмнөд солонгосчууд аливаа баяр ёслолын үеэр бие биендээ дээд чанарын цагаан будаа, цай зэрэг үнэтэй хүнсний зүйлс бэлэглэдэг уламжлал дээр үеэс тогтсон гэнэ.

Шинээр баталсан хууль нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бизнест цохилт болно гэж хуулийг эсэргүүцэгчид үзэж байна.

Х.Сарнай

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
115 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
114 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
113 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
112 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
111 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
110 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
109 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7008
108 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 6990
107 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6893
106 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6892
105 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6842
104 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6813
103 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6679
102 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6671
101 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6669
» Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
99 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6664
98 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
97 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622