Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улсын "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн санаачилсан "Залуучуудад ажлын байр бий болгох бонд"-д хувийн зүгээс 20-н тэрбум вон хандивласан билээ.
Тэгвэл өнөөдөр "Hyundai Car" группийн ерөнхий захирал Жонг Мунг Гү дээрх санд мөн хувийн зүгээс хорин тэрбум вон хандивлаж байгааг мэдэгдлээ. Түүнтэй хамт "Hyundai Car" группийн Захирлуудын зөвлөлийн гишүүд мөн таван тэрбум вон хандивласан байна.
Мөн "SK", "LG", "GS", "Hyuson" зэрэг группийн Ерөнхий захирлууд хувийн зүгээс мөнгө хандивлахаар хэлэлцэж эхэлсэн тухай мэдэгджээ.
Ингэснээр Солонгос улсын томоохон бгөөөд тэргүүлэх компаниуд тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн санаачилсан "Залуучуудад ажлын байр бий болгох бонд"-ийн үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
"Hyundai Car" компани нь жилд дунджаар 12 мянган ажлын орон тоог бий болгодог ба ирэх 2018 хүртэл гурван жилийн турш 36 мянган орон тоо бий болгохоор төлөвлөсөн ажээ.