메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар НҮБ хэлэлцээ хийсээр байна гэж тус байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.

Умард Солонгост айлчлахаар төлөвлөж буй талаараа өнгөрсөн сард Бан Ги Мүн мэдэгдсэн юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж магадгүй тул уг айлчлал ихээхэн анхаарал татаж байна.

“Яриа хэлцээ үргэлжилж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Умард Солонгост айлчлах эсэхийг шийдээгүй байгаа” гэж Сөүлд болсон НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлын үеэр зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ким Вон Су хэлсэн байна.

“Яриа хэлцээнд ахиц гарвал бид хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.

Хэрэв Бан Ги Мүн Умард Солонгост айлчлах шийдвэр гарвал, тэрбээр тус улсад айлчилсан НҮБ-ын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. 1979 онд Курт Вальдхайм, 1993 онд  Бутрос Бутрос-Гали нар Умард Солонгост айлчлахдаа нийслэл Пхеньян хотод тус улсыг үүсгэн байгуулсан удирдагч Ким Ир Сентэй уулзжээ.

Х.Аминаа

www.montsame.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
96 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6584
95 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578
94 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6553
93 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
92 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
91 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
» Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6486
89 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
88 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
87 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
86 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411
85 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
84 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
83 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
82 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
81 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
80 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
79 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
78 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
77 Солонгос улсад нэг км зайд тархах хүчин чадалтай утасгүй интернэт бүтээжээ МИX 2015.11.12 5884