메뉴 건너뛰기


ВАШИНГТОН. /VOA/. Америкийн Умард Каролина муж улсад сонсголын бэрхшээлтэй жолоочийг “тушаалыг нь дагасангүй” гэж цагдаа буудан хөнөөсөн хэрэг гарсныг мөрдөн шалгаж байна.

Хууль сахиулах хүчний албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус  муж улсын гол хот Шарлоттод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хурдтай явж байсан автомашиныг зогсоохоор цагдаа шүгэлдсэн боловч жолооч  үл тоомсорложээ. Эцэст нь, энэ автомашин явган хүний замыг давж зогсон, жолооч нь бууж ирсэн гэж тэд хэлэв.

Үүний улмаас цагдаагийн алба хаагч буудсанаар жолооч газар дээрээ амьсгал хураасан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 29 настай жолооч залуу ямар ч зэвсэггүй байжээ.

Жолооч залуу хөгжлийн бэрхшээлтэй байсан учир цагдаагийн алба хаагчийн өгсөн зааварчилгааг ойлгоогүй байж магадгүй гэж мөрдөн шинжээчид үзэж байна.

Америкийн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо мэдэгдэл хийхдээ “сонгсголын бэрхшээлтэй хүмүүс хууль сахиулагчдын аман тушаалыг ерөнхийдөө ойлгох чадваргүй байдаг. Үүний улмаас тэд “сөргөлдөгч” болж хувирч, улмаар амь насаа алдахад хүрч байна” гэжээ.

Сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцах асуудлаар цагдаа нарын дунд сургалт явуулахыг тус холбоо уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5876
75 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5828
74 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5813
73 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5803
72 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5796
71 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5776
70 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
69 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5630
68 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
» Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
66 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
65 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
64 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
63 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
62 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
61 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
60 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
59 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
58 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
57 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858