Солонгос Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой
2015.09.03 14:55
Солонгос улс нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зургийг нийтэд ил гаргаж үзүүлж байх хуулийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Тус улсад 2014 оны 12-р сарын байдлаар дээрх гэмт хэрэгт холбогдон 372 этгээд шоронд хоригдож байгаа бол шоронгоос суллагдсан 1300-н этгээд бүртгэгдсэн байна. Тэдгээр иргэдийн зургийг интернет сайтад албан ёсоор байрлуулж байгаа бол ирэх 9-р сараас эхлэн сайтан дээр тавигдсан зургийг нь жил бүр одоогийн шинэ зургаар сольж байх журам батлагдлаа.
Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн нийтэд үзүүлэх зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой ба ингэснээр иргэд болон цагдаагийн байгууллага тэдний өөрчлөгдөж буй гадаад төрхийг цаг алдалгүй харж байх ажээ. Хэрвээ гэмт хэрэгт холбогдогсод шинэ зургаа илгээгээгүй тохиолдолд тэдэнд хоригдох хүртэл ял оноох юм байна.
Солонгос улсад насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн гэмт хэргийн дунджаар 62.2%-ийг таньдаг хүмүүс үйлддэг бол гэмт хэрэг үйлдэгсдийн дундаж нас 37 байдаг байна.