БНСУ-ын Гёнги аймгийн засаг дарга бөгөөд мужийн захирагч түүнчлэн тус аймгийн ИТХ-ын дарга нар манай аймгийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Ингэхдээ бүтэн 2 өдрийн турш тус аймагт ажиллласан манай төлөөлөгчдийн хийсэн уулзалтуудын үр дүнгээс сонирхлоо. Улмаар ХАА-н салбарт хийгдэхээр яригдсан асуудлуудыг аль болох хурдан хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэй гэдгийг дурьдаад үүний тулд Гёнги аймгийн ХАА салбарын төлөөллүүдийг ойрын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээр нь Дархан-Уул аймагт ажиллуулах хэрэгтэй гэдгийг албаны хүмүүстээ даалгалаа. Түүнчлэн манай аймагт хүлээлгэн өгөх түргэн тусламж, гал унтраах бүрэн тоноглогдсон автомашины тоог 4 болгож нэмэгдүүллээ. мөн тус аймгийн засаг даргын Монгол улсад хэрэгжүүлж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт солонгос хэл заах төслийг аймаг орон нутагтаа, тэр дундаа аймгийн төвөөс алслагдсан гэр хороолол, сумдын сурагчдад нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахыг манай талаас хүслээ. Мөн эдийн засаг хүндэрсэн үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа энэ үед Дархан-Уул аймгийн залуучуудыг гэрээгээр ажиллуулах санал тавьсан. Түүний эдгээр саналыг Гёнги аймгийн засаг дарга судлаад албан ёсоор хариу хэлнэ гэдгээ мэдэглээ. Үүний дараачаар манай аймгийн ажлын хэсгийнхнийг Гёнги аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзсан. Түүний тухайд 3 жилийн өмнөөс эхлэсэн Дархан-Уул болон Гёнги аймгуудын хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжүүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбатын санаачлагаар хэрэгжиж байгаа " Шинэ гудамж " төслийг цаашид улам сайжруулах үргэлжүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгаа тухай ярьж байлаа. Энэ тал дээр өөрөөр хэлбэл иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах эрхийг нь хангахын төлөө хийгдэж байгаа Дарханчуудын ажил нэг бүрийг дэмжиж ажиллах болно гэлээ. Ийнхүү чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа 2 аймгийн хооронд үүсэхэд Дархан-Уул аймаг болон Гёнги аймгуудын иргэдийн төлөөлөгчдийн хамтран байгуулсан " Найрамдлын бүлэг " тэр дундаа манай аймгийн ИТХ-ын " Нээлттэй төлөөлөгч " клубын гишүүд хамгийн их нөлөөтэй гэж хэлж болно. Тэдний хамтдаа эхлүүлсэн ажлын үр дүн эдгээр өдрүүдэд хийгдсэн уулзалт аймагтаа хийж байгаа хөрөнгө оруулалтууд гэж хэлж болно. Үүнийг ч Гёнги аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байлаа.