Солонгос "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа
2015.11.12 11:07
Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус улсын залуучуудад зориулан "Залуучуудад ажлын байр бий болгох бонд"-ийг санаачлан ажлаа эхлүүлээд байгаа билээ.
"Залуучуудад ажлын байр бий болгох бонд"-д хурамтлагдсан хөрөнгөөр тэдний эрхлэх бизнест хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байр бий болгож буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан ажлыг Солонгос улсын томоохон группийн захирлууд дэмжиж байгаагаа илэрхийлэн 10-20-н тэрбум вон хандивласан бол "Шинсегэ" группийн захирал болон дэд захирал нар хувийн хөрөнгөнөөсөө зургаан тэрбум вон хандивлаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Тэдний хамт группийн захирлуудын зөвлөл болон нийт ажилтнууд дөрвөн тэрбум вон хандивласан ба ингэснээр "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивласан байна.
Солонгосын "Шинсегэ" групп өнгөрсөн онд, дараах 10-н жилд хөрөнгө оруулалтаар залуучуудад зориулсан 170-н мянган ажлын орон тоо бий болгоно хэмээн мэдэгдэж байсан бөгөөд 2013 онд 12 000 , 2014 онд 13 500, энэ жил 14 500-н залуучуудыг ажилд шинээр авсан ажээ.
ZALUU.COM