Монгол БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ
2016.04.26 10:50
Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өдөр БНСУ-ын иргэн манай улсад амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, 35 настай Ю нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “KH apartment”-ийн 11 давхараас үсэрсэн байна. Түүний амиа хорлосон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээллэснээр, тухайн солонгос иргэн тус хотхонд амьдардаг байсан аж.
Б.ЦЭЛМЭГ