메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байрлах “Yonsei” их сургуульд энэ долоо хоногийн эхээр дэлбэрэлт болсон. Уг хэрэг явдлын улмаас тус сургуулийн багш 50 настай  Ким гэгч бэртсэн юм.

 

Цагдаагийнхан хэрэг явдлын дараа их сургуулийн байрыг хяналтадаа авч, оюутнуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Хэрэг гарсанаас нэг өдрийн дараа хэрэгтэнг баривчилсан юм. Дэлбэрэлт үйлдсэн хэрэгтэн тус их сургуулийн оюутан 25 настай Нам гэгч болохыг мөрдлөгийн явцад тогтоожээ. Түүний шүүх хурал өчигдөр эхэлсэн бөгөөд “Тэрбээр “Намайг доромжилсон тэр хүнд хариуг нь барихыг хүссэн” хэмээн шүүхийн үеэр хэлсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Шүүхээс түүнд тэсрэх бөмбөг дэлбэлсэн, хүний аминд санаатай хүрэхийг санаархсан хэмээн буруутгаж буй юм.

 

Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө оюутан залуу , дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдээд буй багштайгаа уулзаж, дипломын ажлаа үзүүлэх үед багш, түүнийг элдвээр хэлжээ.  Энэхүү үйл явдлын дараа оюутан залуу уурандаа тус багшийн өрөөнд тэсрэх бөмбөг суурилуулсан байна. Багш гуя, хацар болон хүзүүндээ гэмтэл авчээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Түүнд ял өгөх хэрэггүй. Түүнд шалтгаан байсан байх” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
75 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
74 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
73 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
» Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30755
71 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5827
70 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279
69 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
68 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
67 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
66 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
65 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
64 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5813
63 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5803
62 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
61 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
60 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
59 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
58 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
57 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675