메뉴 건너뛰기


Олон цагийн нислэгт нярай, нялх хүүхэдтэй явах нь ээж, аав, хүүхдэд төдийгүй хамт зорчиж буй хүмүүст ч маш түвэгтэй байдаг. Тэгвэл уг асуудлыг ухаалгаар шийдсэн нэгэн Солонгос ээжийн захидал цахим орчинд хүмүүсийн талархлыг хүлээгээд байна.

Сөүл-Сан Франциско руу 4 сартай хүүхдээ авч яваа солонго ээж хүүхдийнхээ анхны аялалдаа  хэрхэн бэлдсэн нь, мөн ази ээж нарын хамгийн чухал, бас үлгэр дуурайлал болдог өөрийнхөө хүүхдийг анхаарахын зэрэгцээ бусдад түвэг учруулахгүй байх дүрмийг ч гайхалтайгаар хэрэгжүүлж чадсан түүхийг товчхон хүргэе.

Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ

10 гаруй цаг үргэлжлэх Сөүл-Сан Франциско чиглэлийн нислэгийн үеэр хүүхэд нь уйлж, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулахвий хэмээн болгоомжилсон ээж зорчигчдийн тоогоор буюу 200 гаруй уутанд амттан, чихний бөглөө болон  хүлцэл өчсөн захидал хүүгийнхээ нэрийн өмнөөс бичиж бэлджээ. Захидалд:  Сайн байна уу. Намайг Жанву гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр би АНУ руу авгатайгаа уулзахаар ээж, эмээтэйгээ хамт нисч байна. Амьдралдаа анх удаа онгоцоор нисч байгаа болохоор жаахан аймар бас тавгүй байна. Тийм болохоор би чанга уйлж магадгүй. Уйлахгүй гэж амлаж чадахгүй ч хичээх болно.  Уучилж өршөөнө бизээ. Миний ээж та бүгдэд зориулж амттан,чихний бөглөөтэй жижигхэн уут бэлдсэн байгаа. Хэрвээ би хэтэрхий их чимээ гаргавал та чихээ бөглөчихөөрэй.Тавтай аялаарай. Баярлалаа гэж бичжээ.

Ээж, хүү хоёртой хамт зорчсон хүмүүсээс нэг нь уг захидлыг фэйсбүүк хуудсандаа нийтэлснээр дэлхий дахинд түгэж, солонгос ээжийн ухаалаг бас хичээнгүй занг магтахын зэрэгцээ нялх хүүхэдтэй зорчигчдод илүү хүндэтгэлтэй, тэвчээртэй хандах уриалга болон түгээд байна.


http://eagle.mn/r/56468?fbclid=IwAR1ZSoiiHX257hRcjuzsXIUMr0lIlFbxz058rJ48lt3MP4XtwQFJQfoANrQ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 432
15 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
14 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
» Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 445
12 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
11 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 285
10 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 704
9 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
8 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
7 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1024
6 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
5 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 602
4 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1225
3 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2444
2 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 540
1 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459