메뉴 건너뛰기


БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, 2019 ард түмэнтэйгээ ярилцах нь" шууд нэвтрүүлэгт орж ард иргэдийн асуултанд ямарч бэлтгэлгүй шууд хариуллаа.
Уг нэвтрүүлэг орон даяар солонгосын гол сувгуудаар шууд дамжигдлаа.

100 минут үргэлжилсэн асуулт хариултын байдлаар явагдсан нэвтрүүлэгт танхимд цугларсан хүмүүсээс гадна онлайн интернэтээр зэрэг асуултууд хүлээн авч байлаа (Зураг дээрх хэвэлсэн цааснууд нь интернэт хаягаар шууд ирж байгаа асуултуудыг явуулсан хүмүүсийн хувь хүний мэдээллийг устгаад хэвлэсэн байгаа нь).
Олон асуултууд ирж байгаа учир төрөл төрлөөр нь ялгаж асуултаа төрөлжүүлж асууж байлаа.

moon_pre.jpg



Энэ өдөр танхимд студид ирсэн хүмүүсийн асуусан асуултыг нэгтгэвэл хүүхдүүд сургуульд явж ирэх замд осол гаргахгүй байх талаар хуулийг шинэчлэх, эх орны нөхцөл байдал, хууль зүйн яамны сайдад асуудалтай хүн тавьж авсан тухай, шүүхийн байгууллагын хаанчлалыг унагаах тухай, солонгосын хойгийн асуудал, цэрэгт татах хуулийн өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, цалингийн доод хэмжээг өсгөсөнтэй холбоотой нөхцөл байдлын талаар асууж хариуллаа. Асуулт тавих хүмүүс нь олонч, хариулагч ганц учраас бүх асуултанд хариулж амжихгүй ч харьцангуй дулаан уур амьсгалтай болж өнгөрлөө.

Интернэтээр ирсэн зузаан хэвэлсэн цааснууд дээрх асуултуудад дараа нэг бүрчлэн хариу өгөхийг амлалаа.

Өмнө аль ч ерөнхийлөгчийн хийж байгаагүй асуулт хариултын шууд ярилцлага нь Мүн ерөнхийлөгч аль болох ард түмэнтэйгээ ойрхон байхсан гэх эрмэлзэлийг харуулж суралцмаар санагдлаа.

Мэдээллийг Ж.Нармандах 19.11.20.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 432
15 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
14 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
13 Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 445
12 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
11 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 285
10 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 704
9 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
8 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
7 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1024
6 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
5 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 602
4 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1225
3 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2444
» БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 540
1 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459