메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон Монгол хоорондын эдийн засаг, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хоёр тал тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Чо Тэ-юл, Монголын Зам, тээврийн сайд М.Зоригт нар өчигдөр Сөүл хотноо уулзаж, эрчим хүч, тээвэр, байгалийн баялгийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон гэж мэдэгдэлд дурджээ.


Өмнөд Солонгос-Монголын хамтарсан хорооны хоёрдугаар уулзалтад хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Гадаад хэрэг, Тээвэр, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тохиолдуулан 2015 оны гуравдугаар сард Монголын нийслэл Улаанбаатар хотод хамтарсан хороо байгуулжээ.

Монголд дулааны цахилгаан станц барих болон бусад төсөлд оролцож байгаа Өмнөд Солонгосын компаниудад тулгарсан асуудалд дэмжлэг үзүүлэхийг Чо Тэ-юл М.Зоригтоос хүссэн гэж яам мэдэгдсэн байна. Харин М.Зоригт, уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгджээ.

Үүнээс гадна тэрбээр, Монголын дулааны системийг сайжруулж, автобусуудыг шинэчлэх зэрэг хөгжлийн төсөлд оролцохыг Өмнөд Солонгосоос хүссэн байна. Харин Чо Тэ-юл, Өмнөд Солонгосын хөгжлийн албаны ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих хэлэлцээр байгуулах санал дэвшүүлжээ.

Мөн НҮБ-ын Умард Солонгост авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг Монголоос тэрбээр уриалсан байна.

Харин М.Зоригт, энэ оны эхээр цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилтыг Умард Солонгос хийсэнд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг Монголын Засгийн газар дагаж мөрдөхөд бэлэн буйг нотолжээ.

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
155 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
154 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
153 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37501
» Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
151 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
150 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
149 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
148 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24874
147 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
146 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14837
145 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
144 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
143 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
142 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
141 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
140 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096
139 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
138 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48414
137 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481