메뉴 건너뛰기


 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Удирдагч Ким Жөн Ун тушаал өгсөн тохиолдолд тив алгасах баллистик пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө Ким  ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн билээ.

Үүнтэй холботойгоор Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны  хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын саяхан хийсэн мэдэгдэл нь үнэний ортой байж магадгүй гэж манай холбогдох албаны хүмүүс үзэж байна. Умардын үйлдэл хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байна” гэв.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ “Умардын тив алгасах баллистик пуужингийн технологи тодорхой түвшинд хүрсэн байх магадлалтай” гэлээ.

Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн мэдэгдэл хийхдээ “Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Пхеньянд хандах хандлагыг нь өөрчлөхийн тулд АНУ-д шахалт үзүүлэхийг Умард Солонгос оролдож байна” гэжээ.

Г.ДоржхандСӨҮЛ. /Yonhap/.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29809
135 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
134 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
133 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
132 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
131 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
130 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
129 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
128 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
127 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
126 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
125 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
124 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
123 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
122 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485
121 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
120 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858
119 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4720
118 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
117 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774