메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байрлах “Yonsei” их сургуульд энэ долоо хоногийн эхээр дэлбэрэлт болсон. Уг хэрэг явдлын улмаас тус сургуулийн багш 50 настай  Ким гэгч бэртсэн юм.

 

Цагдаагийнхан хэрэг явдлын дараа их сургуулийн байрыг хяналтадаа авч, оюутнуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Хэрэг гарсанаас нэг өдрийн дараа хэрэгтэнг баривчилсан юм. Дэлбэрэлт үйлдсэн хэрэгтэн тус их сургуулийн оюутан 25 настай Нам гэгч болохыг мөрдлөгийн явцад тогтоожээ. Түүний шүүх хурал өчигдөр эхэлсэн бөгөөд “Тэрбээр “Намайг доромжилсон тэр хүнд хариуг нь барихыг хүссэн” хэмээн шүүхийн үеэр хэлсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Шүүхээс түүнд тэсрэх бөмбөг дэлбэлсэн, хүний аминд санаатай хүрэхийг санаархсан хэмээн буруутгаж буй юм.

 

Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө оюутан залуу , дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдээд буй багштайгаа уулзаж, дипломын ажлаа үзүүлэх үед багш, түүнийг элдвээр хэлжээ.  Энэхүү үйл явдлын дараа оюутан залуу уурандаа тус багшийн өрөөнд тэсрэх бөмбөг суурилуулсан байна. Багш гуя, хацар болон хүзүүндээ гэмтэл авчээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Түүнд ял өгөх хэрэггүй. Түүнд шалтгаан байсан байх” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
96 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32075
95 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26830
94 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
93 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
92 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
91 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34392
90 Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
89 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
88 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
87 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
86 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
85 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
84 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
83 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
» Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30757
81 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5828
80 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279
79 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
78 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
77 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672